Ц.Цэрэнболдын тоглосон Украины ”Дүүлэн нисэх шонхор” кино ирэх онд нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 05

Украин, Румын улсуудтай хил залгаа орших Карпатын нурууны байгалийн үзэсгэлэнт газарт нэгэн сонирхолтой киноны зураг авалт хийгджээ. Америкийн нэгдсэн улс, Украины уран бүтээлчдийн хамтарсан “The Rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” уран сайнхны кино баг энд зураг авалтаа хийсэн ба тус уран бүтээлд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, "Аав", "Шарга даага" зэрэг киногоороо олонд танигдсан жүжигчин Ц.Цэрэнболд тоглож байгаа юм. “Kinorob Cinema Day” кино компани Украины кино нэгтгэлтэй хамтран бүтээж буй адал явдалт киноны үйл явдал 1241 онд өрнөх аж.

Тус кино нийт 110 минут үргэлжлэх ба найруулагч Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран ажиллаж байгаа ажээ.

“Дүүлэн нисэх шонхор” уран сайхны кино нь ирэх оны есдүгээр сард нээлтээ хийх тов гараад байна.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(202.126.89.78) 2018 оны 12 сарын 05

1241 on geheer ukrainuud manaihand aluulj baisan ue bna . yu hiisen boldoo ........??????

0  |  0
Top