Х.Баделхан: 972 айлын хэдэн хувийг түрээслэх, борлуулах нь шийдэгдээгүй байгаа

Орон сууцны хөнгөлөлттэй зээлд 500 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг өнөөдрийн /2018.12.05/ Засгийн хуралдаанаар шийдвэрлэсэн билээ. Эл шийдвэрийн хүрээнд улсын төсвөөс олгох болон банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийг ипотекийн зээлд  татан оруулснаар ипотекийн 8 хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөг 500 тэрбум болж нэмэгдсэн байна.  

Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусган батлуулах бөгөөд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк хооронд гэрээ байгуулж, Монголбанкаар дамжуулан банкуудад олгох юм байна.  

Ингэснээр банкууд санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн зорилгод нийцүүлэн ашиглах, зээлийн өргөдөл хүлээн авахаас үндэслэлгүй татгалзах, банкнаас иргэдтэй зээлийн үндсэн төлбөрийг урьдчилан төлөх нөхцөлгүй, төлсөн тохиолдолд торгууль, шимтгэл, хураамж ногдуулах нөхцөлтэй гэрээ байгуулдаг явдал арилна гэж үзжээ.

Засгийн газрын шийдвэрээр аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан, орон сууцны нийт талбай 80 м.кв-аас ихгүй нийтийн зориулалттай орон сууцанд хөнгөлөлттэй зээл олгохоор тусгасан байна. Үүнээс гадна инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 м.кв-аас ихгүй амины орон сууц барихад 60 сая хүртэл төгрөгийн зээл олгохоор журамд тусгажээ. 

Зээлийн хугацаа 360 хүртэл сар, жилийн хүү 8 хувь, урьдчилгаа төлбөрийн хэмжээ тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас багагүй, зээл үнэлгээний харьцаа 70 хувиас ихгүй байх аж.

Засгийн газрын дээрх шийдвэртэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодруулсан юм.

-Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын орон сууц баригдаж байгаа. Энэ орон сууц ирэх нэгдүгээр сард ашиглалтад орно. Энэ барилгыг ашиглалтад оруулахад нийт 71 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлээд байна. Ингээд болохоор метр квадрат нь 1.300.000 – 1.400.000 төгрөг орчим болж байгаа. Энэ 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар барьж байгаа. Харин шийдвэрийг Засгийн газар гаргана. Хөгжлийн банкнаас гарсан 71 тэрбум төгрөгийг шийдэх юм бол түрээсээр ашиглах боломжтой.

Ер нь орон сууцны үнэ өндөр байгаа гол шалтгаан нь арилжааны банкуудын зээлийн хүү 25 хувь хүртэл өндөр байгаа явдал. Тиймээс зарим барилгын компаниуд өөрсдөө санаачлаад Хөгжлийн банкнаас бага хүүтэй зээл аваад арилжааны банкаар дамжиогүйгээр иргэдтэй 5-10 жил төлөх байдлаар гэрээ хийж, ажиллаж байгаа.

-“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын хэдэн хувийг түрээсээр олгох бол?

-972 айлын хэдэн хувийг түрээслэх, борлуулах нь одоохондоо шийдэгдээгүй. Мөнгө нь Хөгжлийн банкных. Гэхдээ тэр орон сууц төрийн бодлогоор төрийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа учраас зохих хэмжээгээр түрээсээр олгоно гэж бодож байгаа.

-Түрээсэлсэн байраа өмчлөх боломж байгаа юу?

-Одоохондоо шийд гараагүй байгаа. Цаашдаа гарна.

-Ипотекийн зээлийн шинэ журам гарснаар ямар үр дүн гарна гэж үзэж байна вэ?

-Монголбанкнаас арилжааны банкуудтай гэрээ байгуулах юм. Арилжааны банкуудад 1 хувийн хүүтэй мөнгө зээлүүлнэ гэсэн үг. Гэрээ байгуулсан учраас арилжааны банк журамд захирагдана. Өмнө нь арилжааны банкууд зээлийн хүүг өөрсдөө тогтоодог байсан. Ипотекийн зээлийн санхүүжилт орж ирэх хүртэл гэдэг шалтгаанаар өндөр хувьтай зээл олгодог байсан. Одоо ийм дутагдал гарахгүй. Хэрэв арилжааны банкууд ийм дутагдал гаргах юм бол Монголбанк гэрээгээ цуцална.

-Харилцагч байгууллагуудынхаа орон сууцанд зээл олгодог явдал арилах уу?

-Зөвхөн харилцагч байгууллагадаа зээл олгодог байсан. Одоо ийм асуудал гарахгүй. Иргэн хаанаас ямар байр авахаа өөрөө сонгоно. Хуучин шиг арилжааны банкууд өөрсдийн дураар явах боломжгүй болсон.

-Өмнө нь банкнаас өндөр хүүтэй зээл авсан хүмүүс яах вэ?

-Тухайн банктайгаа ярина. Журам хэрэгжиж эхэлснээр арилжааны банк энэ журмыг заавал дагаж мөрдөхөөр байгаа.

-Зээлийн хүү буурах уу?

-Одоохондоо буурах боломжгүй юм байна. Өнөөдрийн байдлаар түрээсийн орон сууц авахыг хүссэн 40 мянган иргэн байна. 30 хувийн урьдчилгаа төлөөд байр авахыг хүссэн 47 мянган иргэн байна. Хүмүүсийн эрэлт маш их байна. Одоохондоо бид Олон улсын валютын сантай өргөтгөсөн санхүүжилтийн гэрээтэй ажиллаж байгаа учраас 8 хувийг бууруулах боломжгүй. Ирэх жил 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд энэ журам Засгийн газарт шилжинэ. Тэр үед эргэн ярих болно.

-Урьдчилгаа 30 хувийн төлбөр буурах уу?

-Боломжгүй.

-Зах зээлд хэдэн орон сууц баригдаад байгаа вэ?

-Ойрын гурван жилд 35 мянган орон сууц ашиглалтад орно. Жилд 15 мянган айлын зээлийн эх үүсвэрийг шийдэх юм бол эрэлт, нийлүүлэлт хангагдах боломжтой гэж үзэж байгаа.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 6 )

иргэн [ 202.126.89.70 ]      |     Өчигдөр, 06:57 минутанд

айл турээслэх, борлуулах гэж яадаг юм бэ?МАЛ АА

Dfg [ 202.126.89.212 ]      |     Баасан, 06:24 минутанд

Ene amisgaag hooj zailuulaach odoo boltol 972 ailiin uchriig olj chadahgui

BU-2t orshin suugch [ 202.21.119.234 ]      |     Пүрэв, 06:52 минутанд

30 huvia ali ert tulsun odoo bol urgeljuuleed tuluusuur uridchilgaa 50 huvi shaham tulchihuud yvj bgaa ailuudaa yadaj hurdan 8 huvidaa oruulaachaa. Bank material avahgui baina shdee eniigee anhaaraachee

guilagchingiin haan [ 202.9.41.51 ]      |     Лхагва, 14:45 минутанд

minii commentiig ustgah yum bol chi bol erguu sda bi chuluutei ugee helj chadahgui bna

guilagchingiin haan [ 202.9.41.51 ]      |     Лхагва, 14:43 минутанд

ygaad iim yum hereg boloh yum negch alga suga sda

Otgonbayar [ 66.181.166.154 ]      |     Лхагва, 05:26 минутанд

Surguuli tsetserlegee shiideechee!!!!

guilagchin [ 202.9.41.51 ] Лхагва, 14:44 минутанд

mungu shaahaas uur yum chadahgui

Go to top of page