Г.Занданшатар: Хотын дарга өөрөө өргөдөл өгсөн тул Ерөнхий сайд шууд огцруулах эрхтэй

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс НИТХ-д нийслэлийн Засаг даргыг огцруулах санал ирүүлсний дагуу ээлжит бус V хуралдааныг өнгөрсөн сарын 27-ны өдөр хуралдуулсан ба хуралдаанаас НИТХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл хойшлуулаад байсан билээ. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн Засаг даргыг огцруулах саналаа эргүүлэн татсан тухай албан бичгийг НИТХ-д ирүүлснээр нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудалд шинэ нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс НИТХ хуулийн хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэх боломжгүй болж, өнөөдөр /2018.12.05/ хуралдах байсан НИТХ-ын ээлжит бус V хуралдааныг хаасан юм.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас тодрууллаа. Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн дагуу Улаанбаатар хотын дарга өөрөө ажлаас халагдах өргөдлөө өгвөл Ерөнхий сайдад захирамж гарган, огцруулах эрх нь үүсдэг аж. Тодруулбал, Хотын даргын өргөдлийг Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой гэсэн үг юм.Тиймээс НИТХ-д хүргүүлсэн огцруулах саналаа Ерөнхий сайд татаж авсан тул НИТХ эл асуудлыг хэлэлцэх шаардлагагүй болжээ.

Хуулийн заалтаас...
 

32 дугаар зүйл. Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох

32.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.


-Хотын дарга С.Батболдын оронд ямар хүнийг нэр дэвшүүлэх нь тодорхой болсон уу?

-Хамгийн гол нь ажил хэрэгч, бүтээлч, нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлуудыг шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй хүнийг тавихаар  нэр дэвшигчдийг судалж байна.

-Б.Амарсанаа гэж хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл байна?

-Одоогоор тэр талаар шийдээгүй байна.

-ЗТХ-ийн болон БСШУС-ын сайд нарыг хэзээ томилох вэ?

-Эхлээд хуулийн дагуу өмнөх сайд нар УИХ-аар чөлөөлөх ёстой. Дараа нь нэр дэвшүүлэх үйл явц явагдана.




М.БАТХИШИГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

Зочин [ 112.72.15.78 ]      |     Баасан, 03:34 минутанд

Хүнийг дарамталж огцоруулддаг аргатай Засаг төр тогтлоо Сонин юм ч их үзэхнээ энэ засгийн үед

ЗОЧИН [ 64.119.17.7 ]      |     Пүрэв, 16:44 минутанд

ОГЦОРУУЛАХ ЯМАРЧ ШАЛТГААН АЛГА, ДУРЬДСАН ҮНЭСЛЭЛҮҮД НЬ ХҮРЭЛ СҮХ ЭД ТАВИГДВАЛ БАС Л ҮНДЭСЛЭЛТЭЙ БОЛЖ ЕС ОГЦОРХОД ХҮРГЭХЭЭР ХАРАГДАЖ БАЙНА.АГААРЫН БОХИРДОЛ ТҮГЖРЭЛИЙГ 2 ЖИЛД УСГАДАГ ЮМУУ?? ТЭГВЭЛ ОДОО ХҮРЭЛСҮХИЙГ ХАРЪЯ. 2017 ОНД САЙН АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЧИХЭЭД 2018 ОНД ОГЦРУУЛАХ ДЭЭРЭЭ ТУЛААД ЯГ ГАЛЗУУ УЛСУУД ШИГ ЮМДАА

Bat [ 174.230.163.243 ]      |     Пүрэв, 03:57 минутанд

Batboldig gomo geed baahan soshiloor dairsan Hyrelchyyd Monhbayasgalanchuud deer ni orogdoliig og geed daramtlasan

Go to top of page