Хаан банк 200 төгрөг суутгасан асуудлаар УУЧЛАЛТ хүсэв

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 05

Манай улсын нийт гар утсаар хийгдэж буй гүйлгээний 65 хувийг ХААН банк дангаараа гүйцэтгэдэг. Мөн орон даяар 537 салбар, 5800 гаруй ажилтнаараа дамжуулан 2,4 сая гаруй харилцагч иргэн, 1,7 сая карт эзэмшигч, 53 мянга орчим харилцагч байгууллагад банк санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Харин өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30-аас арванхоёрдугаар сарын 01-нд шилжих шөнө тус банк харилцагчдынхаа данснаас “Данс хөтөлсний хураамж” хэмээн 200 төгрөг авсан нь иргэдийг нэлээд бухимдуулж, Хаан банкнаас татгалзах уриалга гаргахад хүргэжээ. Хаан банкны хураамж, үйлчилгээтэй холбоотой иргэдийн гомдол цахим орчинд тасардаггүй. Данс хоорондын гүйлгээ, АТМ-ээс бэлэн мөнгө авах, шилжүүлэг хийх гээд алхам бүртээ 50, 100 төгрөг төлөхдөө иргэд сэтгэл дундуур явдгаа илэрхийлсээр байдаг.

Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор Хаан банк харилцагчдаасаа уучлалт хүссэн байна. Тэд “Сайн байна уу, 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр харилцах данс хөтөлсний хураамж 200 төгрөг суутган авахдаа гүйлгээний утгыг оруулалгүй, ойлгомжгүй байдал үүсгэсэндээ уучлал хүсье. Уг гүйлгээний тайлбарыг нөхөн оруулсан бөгөөд энэхүү хураамж нь харилцагчид данс нээхээс хаах хүртэлх хугацаан дахь дансны бүх мэдээллийг бааз дээр бүртгэх, хадгалах, түүний аюулгүй байдлыг хамгаалахтай холбогдуулан гарч буй зардлыг санхүүжүүлэх үйлчилгээний төлбөр юм. Баярлалаа” хэмээх зурвасыг харилцагчдадаа илгээсэн байна.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.131.226.166) 2020 оны 12 сарын 01

Одоо зүгээр уучлалхт хүсээд л хүний хувь хөрөнгө данснаас иөнгө хулгай хийдэг банктай харилцахаа болих хэрэгтэй ингэж ард түмний халааснаас дуртай үедээ хууль бусаар мөнгийг авч болохгүй биздээ 200 ч гэсэн тэр хүний л мөнгө биздээ арай дэндэж байгаа юм бишүү

0  |  1
Эмгэн(202.131.226.166) 2018 оны 12 сарын 06

Битгий худлаа ярьж бай надад баярлалаа гэж ирээгүй хувь хүний данснаас 200 битгий хэл 1 төгрөгч авах эрх байхгүй 4 данстай хүнээс 800г авсан байна арай хэтэрч байна буцааж хийх ёстой тэр нууц энэ тэрийг танай банк даах ёстой шдэн

0  |  0
ард(202.179.11.250) 2018 оны 12 сарын 06

монголын банк арай дэндүү шулаач хээл аваад буцааж хийгэээдбайхад л хүүний мөнгө нь хэвээрээ байдаг гадаадын банк наас зээл аваад буцааж өгөхөд төлж байгаа хийж байгаа мөнгөнөөс давхар хүү бодогдож хасагддаг юм байна лээ авсан

0  |  0
Bi(78.45.153.164) 2018 оны 12 сарын 06

Arai denduu ih huraamj avdag olon hereglegchtei bj arai l denduu shuldag

0  |  0
fuck(112.72.11.111) 2018 оны 12 сарын 06

Haan banknii shunaluud bitgii davraad bgaarai!ern hunii dansnaas duraaraa 1 ch togrog avah yosgui.ene bol ulaim tsaim luivriin ajillagaa bn.teriigee bs ayataihan tailbarlachijee bas

0  |  0
Zochin(124.158.126.187) 2018 оны 12 сарын 05

Bankni luivriig shalgamaar ym duugui baihaar davraad bna shu

0  |  0
Zochin(124.158.126.187) 2018 оны 12 сарын 05

Golomt bank ch gesen 200 tug huu geed sar bolgon avch bna eniig bas shalgamasr ym

0  |  0
СОНГОГЧ ИРГЭН(66.181.188.123) 2018 оны 12 сарын 05

ХУЦАА ХУЦ ШУЛААЧ СДАНУУДАА ИДЭХ ТУСМАА ЦАРАЙ АЛДАХ ЮМАА ЗАЙЛ ЗАЙЛ

0  |  0
Зочин(122.201.22.35) 2018 оны 12 сарын 05

100 бишэ.1 удагиын гүйлгээнэс 400г авч бна.Хана хандахв?Шимтглч биш юма.Алба гувчуур гж бсн гдг гсн чн одоч бна.Дра бл хаалгар н шагайх ч юму,үүдэр н гарвл авхин бндо.Естй 1 хүний хэлснэр ”ацных н банк”?

0  |  0
зочин(66.181.166.134) 2018 оны 12 сарын 05

нэг удаа авах юмуу. байн байн авч байх юмуу.

0  |  0
зочин(66.181.166.134) 2018 оны 12 сарын 05

тэгээд ямар давтамтай авч байх юм. АТМ, мобайл, интернэт гүйлгээ хийсний төлөө мөнгө авч болно. Энэ бол ойлгомжтой ажил хөнгөвчлсөнийхөө хөлсийг авч байгаа байх. Харин энэ тайолбарыг сайн ойлгоснгүй. ХААН банкны Хэд хэдэн салбар байранлдаа засвар хийж байгаа. Тэр мөнгөө олох байгаа юм байх даа. Бас зээл өгөхдөө үйлчилгээний хөлс гэж 2 хувийн татаас авдаг. Энийг уг нь байхгүй болгосн санагдах юм. Зах зээл гэдэг зальтай нь л амьдардаг нийгэм юм даа

0  |  0
о(202.72.247.14) 2018 оны 12 сарын 05

Авч л бай. Хумсалж л бай, нэг өдөр цадна биз хувалзнууд

0  |  0
Pizda nart(202.126.89.14) 2018 оны 12 сарын 05

Gomdollohoos oor ajilgui sda nar tegeed oor bank l songovol boloo biz dee. Mongold khan bank, mobicom, oyu-tolgoi baihgui bolchihvol ta nar jargak uhlee yu

0  |  0
зочин(117.111.14.99) 2018 оны 12 сарын 05

монголоос өөр ингэж луйвар хийдэг газар байхгүй байхоо. үйл ажиллагааны зардалыг тухайн байгууллага өөрөө хариуцах ёстой биздээ. эннийг хянаж зохицуулдаг газар ер нь байхгүй юу.

0  |  0
эр хүн(202.21.106.123) 2018 оны 12 сарын 05

ГОЛОМТ БАНК МӨН АДИЛХАН САР БҮР 200 СУУТГАДАГ

0  |  0
Х(202.9.43.231) 2018 оны 12 сарын 05

Даварцан новшнууд

0  |  0
Yйлчлуулэгч(103.229.122.206) 2018 оны 12 сарын 05

ХААНА БАНК YРГЭЛЖ Л данс хетелсений телбер нэрээр менге хураадаг. Теллерээр уйлчлуулбэл 300 тег, АТМ-эрх бол 200 тегрег, ... тэр битгий хэл банкнаас менгее аваад 27000 тегрег дансандаа улдээгээд жилийн дараа очоод авах гэхэд данс хетелсний телбер гэж суутгасаар 00 тег-ийн улдэгдэлтэй буюу та нэмээд 2350 тег тел гэсэн гээд боддоо!!

0  |  0
zochin(202.179.26.229) 2018 оны 12 сарын 05

үйл ажиллагааныхаа зардлаа банк өөрсдөө л хариуцах ёстой. хэрэглэгч үйлчлүүлэгч нараас элдэв шимтгэл авах нь луйвар

0  |  0
Top