О.Баасанхүү: Би хохь чинь гэдэг байр суурьтай байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 05

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс цаг үеийн асуудалтай холбогдуулан байр суурийг нь сонслоо.

-Өнөөдөр /2018.12.05/ Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан Ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжгүй, зөвхөн банкуудад очиж байгаа хүүг бууруулах боломжтой гэж мэдэгдлээ. Энэ асуудал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Миний байр суурь бол маш тодорхой. Засгийн газар болон Монголбанкинд дөрвөн шаардлага хүргүүлсэн. Ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой. Нэгдүгээрт, байрны үнийг буулгах ёстой. Яаж буулгах вэ гэхээр ипотекийн зээлд хамрагдах хүсэлт хүргүүлэхэд хөндлөнгийн аудит гаргаад, өөрийн өртөг болон зах зээлийн өртгийг гаргана. Зарагдаагүй 80 мянган байрны өртгийг гаргаж тооцвол орон сууцны үнэ багасна.

Хоёрдугаарт, Монголбанк дөрвөн хувь, банкууд дөрвөн хувь гээд найман хувийн хүүтэй байгаа. Бид нарын санал болгож байгаагаар бол нийт гаргасан мөнгөний 30 хувь буюу эрсдлийн мөнгөө автоматаар авсан гэсэн үг. Дээрээс нь сар бүр төлж байгаа хүү 30 хувь дээр нэмэгдээд, зээлийн эргэн төлөлтийн сангийн мөнгө 50-иас дээш хувь нь бүрдэнэ. Тиймээс 20 хувь болгох боломжтой.

Гуравдугаарт, банк яагаад дөрвөн хувь авч байгаа юм гэдэг асуудал байна. Улсаас гаргасан мөнгөөр ашиг олж байна. Урьдчилгаа гэж 30 хувь авч байна, байшин барьцаална, барилгын компаниудад 10-20 хувийн давхар зээл өгч байна. Ингэж банкийг баяжуулаад байна.

Тэгэхээр үүнийг болиулах хэрэгтэй. Үүнийг болиулахын тулд, та ядаж гурван хувийн хүү ав гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл, ашгийн нэг хувь, зардлын нэг хувь, эрсдлийн нэг хувь. Ингэвэл ипотекийн зээлийн хүү буурна. Өнөөдөр манай нөхдүүд 500 тэрбум төгрөг нийлүүлэх тухай ярьж байна. Энэ бол бага мөнгө. Арван банкинд хуваагаад, нэг байшинд 70-100 сая төгрөг өглөө гэвэл маш бага тоо гарна.

Эдгээр бүх саналыг уг нь Монголбанкинд хүргүүлсэн байгаа. Боломж нь байсаар байтал ипотекийн зээлийн хүү буурахгүй гэж хэлж байгааг банкуудын лобби гэж харж байна.  Банк баян байх юм байна, компани баян байх юм байна. Харин ард иргэд ядуу байх юм байна. Нөгөө л ЖДҮ гэдэг шиг 500 тэрбум нийлүүлэх гэж байна.

-УИХ дахь Ардчилсан нам бүлэггүй болсныг та хэрхэн харж байна вэ?

-Би хохь чинь гэдэг байр суурьтай байна. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг. Өмнө нь “Шударга ёс” эвслийн бүлгийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Зандаахүүгийн Энхболд эд нар нийлж байгаад бужигнуулж, бүлэгт байсан шударга бус нөхдүүдийг урвуулж авсан. Би тэр үед гурав хоног бүлгийн дарга хийсэн. Тийм учраас АН-ын хувьд бол хохь нь л боллоо.

-Та Засгийн газрын эсрэг кноп дарсан. Яагаад вэ?

-Манай намын зарим өвөө нар "Чи С.Жавхлан шиг картаа сугалаад авчихгүй яасан юм бэ" гэж байна лээ. Би ганцаараа байсан бол С.Жавхлан шиг байж болно. Гэтэл би намтай хүн шүү дээ. Үүний цаана залуу хулгайч, хөгшин хулгайч нарын тэмцэл байгаа. Би нэг жишээ хэлье. Х.Нямбаатар гэж залуу байна. Түүнийг Х.Оюун-Эрдэнийн хамаатан, эгч дүүсийн хүүхдүүд гэж ярьдаг. Х.Нямбаатар “Хамаг Монгол” гэдэг групптэй, 2014 онд энэ компанийн нэр дээрээ 1106 м.кв газар авч, хоёр ширхэг орон сууц барьсан. Тухайн үед дүүргийн Иргэдийн хурлын дарга байсан юм. Өөрөө өөртөө газар авчихсан гэсэн үг. М.Энхболдыг би газрын наймаачин гэж бодож байгаа. Гэтэл дүүргийн иргэдийн хурлын дарга нь хүртэл газрын наймаачин болчихсон байсан. 30 гаруйхан настай хүн яаж хоёр том орон сууц барих мөнгө босгосон юм бэ. Мөнгө ургадаггүй шүү дээ. Тийм учраас би хөгшин, залуу хулгайч гэж яриад байгаа юм. Өнөөдөр эд нар юун шударга ёс яриад байгаа юм бэ. Нэр, гар цэвэр хүн байхгүй шүү.

-Энэ засаг уналаа ч дараагийн Засгийн газар яг адилхан байх биш үү?

-Боловсролын сайдын суудал дээр гэхэд дөрвөн хүн солигдлоо. Одоо Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг гуйгаад л байна лээ. Тэр ч гэсэн их баян хүн юм байна лээ. Сэтгүүлч хүн байсан байж ямар ч баян юм. Хүнд гарууд шүү дээ, эд нар чинь. Үнэндээ засаглаж чадахгүй байгаа хүмүүс. Би анхнаасаа У.Хүрэлсүхэд хэлсэн. Давхар дээлнээсээ татгалз, татгалзаж чадахгүй бол та хулчгар хүн гэж. Яг үнэндээ эд нарын кнопонд болоод дэргэдээ байлгаж байгаа. Татгалзаж чадаагүй учраас би дэмжихгүй байгаа юм.

У.Хүрэлсүх над руу “Та орж ирээрэй, нарийн юм ярина” гэж чанга дуугарсан. Шанаадах гээд ч байгаа юм уу. Тэр үед Я.Содбаатарыг Зам тээвэр, хөгжлийн сайд болгоход, энэ хүн хамгийн богино хугацаанд сайдаар ажиллах хүн гэж би хэлсэн дээ. Тэгээд одоо хар л даа, ЖДҮ-чин болчихсон байна. Би эд нарыгаа мэднэ. Мэддэг учраас би тодорхой ярьж байгаа юм.

-Танд өнгөрсөн хугацаанд ямар нэгэн шахалт юм уу, санал хүсэлт ирж байв уу?

-Шулуухан хэлэхэд, У.Хүрэлсүхийн Засгийн газрын тухай тодорхой зүйл ярьсан уу гэвэл ярьсан. Гэхдээ албан бус. "Засаг унагаахад 950 сая юм байна лээ шүү дээ" гэж би хошигнож хэлж байсан. Энэ бол эрчүүдийн инээгээд ярьсан яриа. Гэхдээ би нэг зүйл хэлсэн. Авлигын тухай хэн ч надтай ярьсан бай би Авлигатай тэмцэх газарт өөрөө өөрийгөө өгнө. Тийм болохоор надтай эд нар тийм юм ярихгүй. Миний кнопыг дарах хүн байдаггүй. Би кнопоо дараагүй гээд Үндсэн хуулийн цэцэд хандаж чадна.

-УИХ-ын даргыг огцруулах асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ардчилсан намын ес дээр би нэмэгдээд арав болж байгаа биз. Үүн дээр нөгөө гучин хэд нэмэгдэхээр ангийнхнийхаа 40-өөс дээш хүний итгэлийг хүлээж чадахгүй байгаа хүн өөрөө сайн дураараа огцрох ёстой. Би өөрт нь ч хэлж байсан. “60 тэрбумын хэлэлцүүлгийг та өөрөө хийгээч, нөгөө хэдтэйгээ байж байгаад хэлэлцээч ээ" гэж.  Гэхдээ тагнуулын байгууллагаас энэ хэлэлцүүлгийг хийлгэхгүй юм шиг байна лээ. Яагаад гэхээр мөрдөн байцаалтын нууцыг задруулж болохгүй учраас энэ талаар ярихгүй байгаа юм. Ер нь бол 60 тэрбумын асуудал байсан уу гэвэл байсан. Нууц амрагаа Газрын дарга болгосон, жолоочоо дарга болгосон, хүүхдээ Худалдан авах газарт даргаар оруулсан хүн байгаа шүү дээ. Өөрийнхөө жамаар дарга болно уу, яана уу хамаагүй. Зүгээр авгай хүүхэд, ах дүү, нууц амрагаа авчирч, салбараа мэдэхгүй хүмүүсийг дарга болгоод байгаа нь эмгэнэлтэй юм.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aav(202.9.43.102) 2018 оны 12 сарын 13

HAMGIIN SHUDARGA GANTS N TA SHUU.

0  |  0
demjinee(202.21.106.127) 2018 оны 12 сарын 07

shudraga bolohoorni bugdl end tendees ni dairah ym tegehdee shantardaggui temtsdeg bolohoor demjinee

0  |  0
Хурцын зарц(202.179.27.122) 2018 оны 12 сарын 07

МИ ОВОГТЫГ ДЭМЖДЭГ ГЭЖ БАЙГАА

0  |  0
Zochin(66.181.176.70) 2018 оны 12 сарын 07

Oron garan baisan odoo garan garan bolson.

0  |  0
zochin(103.229.122.221) 2018 оны 12 сарын 06

tavitargui.ovilgogui.shouchin.nuhur.Teneglehee.boliochee.hairan.ner.turuu.barj.duuslaa.erguu.mini

0  |  0
иргэн(103.212.117.235) 2018 оны 12 сарын 06

яг л хэлсэн байна даа. Эрүүл мэндийн сайдын үйлдэл бүрийг хэлчихжээ

0  |  0
zuw(202.21.106.127) 2018 оны 12 сарын 06

banknii talaar zuw yrij bainaa uuniig bol demjinee

0  |  0
Иргэн(202.126.89.30) 2018 оны 12 сарын 06

Энэ хүн хуульч гэхэд хэцүү.Иргэний эрх хувь хүний нууц руу халдах эрхгүй гэдгээ мэдэж байгаа болуу.Яаж хүнд таалагдах поп юм ярих вэ л гэж бодохын.Яаж ингэж дүнхүү юм ярьдаг байнаа.

0  |  0
зочин(202.9.43.0) 2018 оны 12 сарын 06

Банкууд ёстой даварсан байнашдээ.банкныхан идсэнээрээ урт насалж удаан жаргах бизээ 3%яг болж байна.тэр 80000 зарагдаагүй байраа түрээс төлж амьдарч байгаа хүмүүст өгөөд мөнгийг нь аваад баймаар юм ёстой эргүү нүүд ажиллаж байгаа юм байхдаа олон бодлогын яам агентлагууд юугаа хийж байдаг юм.76өөрсдөддөө тохируулж хууль гаргаад байдаг нь2900000 -д үйлчихгүй юмдаа.мэдээлэл өгөхгүй .ойр байсан оюундарь нар завшнааа.яанадааУИХ бүдүүн дарга ман ан намынхаан

0  |  0
Тхххх(66.181.161.98) 2018 оны 12 сарын 05

Уяачийнхаа эхнэрийг нисэхэд санхүүгийн даргаар тавьж хамруулж байгаа жишээ байна

0  |  0
batka(202.9.42.66) 2018 оны 12 сарын 05

sarangereliig l helj bn

0  |  0
Иргэн(202.72.245.204) 2018 оны 12 сарын 05

ТЭНЭГ

0  |  0
zochin(122.201.22.243) 2018 оны 12 сарын 05

Ter ni hen be

0  |  0
Top