”Өргөө” амаржих газраас алдагдсан нярайн аппаратыг хувийн эмнэлэгт ашиглаж байжээ

“Ѳргѳѳ” амаржих газрын нярайн эмчилгээний аппарат алдагдсан гэх хэрэг нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байна.

Уг хэргийн тухай гомдлыг “Ѳргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан гаргасан бөгөөд тэрбээр өргөдөлдөө, амаржих газрын нярайн тасгийн эмчилгээ, сувилгаанд ашигладаг шарлагын фото аппарат нэг ширхэг, нярайн ор, тэргэнцэр гэх мэт шаардлагатай тоног тѳхѳѳрѳмж, хэрэглэлүүд алга болсон гэжээ. Мөн нярайн тасгийн эрхлэгч О гэгч нь өөрийн ажиллуулдаг хувийн эмнэлэгтээ дээрх тоног төхөөрөмжүүдийг дур мэдэн ашиглаж байж болзошгүй учир хуулийн дагуу шалгаж өгөхийг хүссэн байна.

Дээрх гомдлын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авч эхэлсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байна. Шалгалтын явцад тус амаржих газрын Нярайн эрчимт эмчилгээний тасгийн дарга О гэгч нь дээрх тоног төхөөрөмжүүдийг хувийн эмнэлэгтээ, ашиг олох зорилгоор ашиглаж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. Өнгөрөгч зургадугаар сард “Өргөө” амаржих газар тооллого явуулахад тоног төхөөрөмжүүд бүрэн байсан гэх ба аравдугаар сард дахин тооллого явуулахад дутсан гэх мэдээлэл байна.

Сүүлийн жилүүдэд дѳнгѳж тѳрсѳн нярай хүүхдүүд биологийн шарлалт ихтэй тѳрж байгаа боловч улсын эмнэлгүүдийн хүчин чадал, тоног төхөөрөмж хүрэлцээ муутай гэх мэдээлэл гарч байсан. Гэтэл нярай хүүхдэд нэн шаардлагатай, актлагдаагүй байсан аппаратыг хувьдаа ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт зааснаар Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцогдох юм. Тус заалтад, Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 8 )

. [ 212.253.228.117 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 17:28 минутанд

юүн дураараа ,даварчихсан амьтан бээ

Зочин [ 202.55.188.45 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 12:29 минутанд

3 жилийн хугцаатай хорих ялыг нь өгөх хэрэгтэй. Яадаг муу дурак вэ.

Zochin [ 82.113.98.74 ] 2018 оны 12-р сарын 05 -нд, 17:50 минутанд

Sag unen

Kkkkk [ 83.23.248.17 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 11:42 минутанд

Hun emchleh erhiin has

Зочин [ 202.179.26.226 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 10:44 минутанд

төрийн аудитын газар муу ажилладгаас болж төрийн өмч хулгайлагдаж байна

tuul [ 66.181.186.161 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 10:27 минутанд

yooy ymr archaagui yum be ,huuj ywuulaache huwiin emnelegtee l ajillawal taarna

Иргэн [ 103.26.194.122 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 08:19 минутанд

Өөрийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг иймэрхүү эмч нэртэй юмнуудад хариуцлага тооц

Зочин [ 66.181.161.76 ] 2018 оны 12-р сарын 05 -нд, 11:22 минутанд

Шарлагын аппараданд 3 цагаас багагүй хугацаанд суух естой Нэгэн хувийн эмнэлэг 1цаг нь 20000 төгрөг 3 цаг нь 60000 төгрөг гэж байсан

иРгэн [ 202.9.43.80 ] 2018 оны 12-р сарын 06 -нд, 01:08 минутанд

Хатуу сахилга бат хэрэгтэй

зочин [ 202.179.24.78 ] 2018 оны 12-р сарын 07 -нд, 04:56 минутанд

Хамт олоноо цагдаад өгчихөөд дарга нь германруу яваад одоо болтол алга төрөх эзэнгүй удаж байна даргаа ирэхийг эмч нар нь харсаар л ** ийм болоод л хүнд ашиглуулах боломж гарч байгаа юм өөрөө хариуцлагатай байсан нь дээрдээ

ЗОЧИН [ 66.181.160.53 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 07:32 минутанд

эрдэнэтийн хулгайч бсан БАТтүвшин ьяаманд очоод хэлтсийн дарга болсонбсан наад нөхрийн чинь үйлдэл бна даа

zochin [ 66.181.184.39 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 07:11 минутанд

MONGOL KHUN CHINI DEER DOORGUY KHULGAYCH , ZAWSHIGCH BOLCHIKHSON YUM UU?

Go to top of page