Алтны тухай СОДОН баримтууд!

2018 оны 12 сарын 05

Дэлхийн эдийн засагт хамгийн үнэ цэнэтэй металлуудын нэг бол алт. Уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чанартай энэ металл дэлхий дахинд валютын ханшийн өөрчлөлтийг эрсдэлээс хамгаалах гол хэрэгсэл болсоор олон оныг үджээ. Манай тухайд ч Төв банк валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд алтны худалдан авалтаа өсгөх нь чухал байна гэх сэдвийг уншигч та олонтаа сонссон нь дамжиггүй. Тэгвэл энэ удаа тэр тухай биш, харин алт гэдэг металлтай холбоотой сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

-Баруун Анатолийг өөрийн эрхшээлдээ оруулсан улс болох Лидийн хаадын үед МЭӨ 540 онд анхны алтан зоос бүтээгджээ.


-Олимпын Алтан медалийг 1912 оныг хүртэл цэвэр алтаар хийдэг байжээ.


-1 унц алтыг давтаж нимгэлвэл 100 хавтгай дөрвөлжин шоо метр талбайг эзэлнэ.


-Хэрэх өвчний өвдөлтийг намдаах зорилгоор шингэн хэлбэрт байгаа алтыг тарилга болгон ашигладаг.


-Алтны Карат нь эртний худалдаачдын үр тариаг хэмжиж байсан нэгжийн нэршил.


-Stutz Motor компанийн бүх эд анги нь алтаар бүрж өнгөлсөн гурван  авто машин Элвис Прэслигийн өмч байжээ.


-Өмнөд Азийн 22 каратын алт, үнэт эдлэлүүдийн агууламж нь бусад бүс нутгуудынхаас цэвэр байдаг.


-Ам.долларын ханш 1934 онд 40 хувиар унаж байсан шалтгаан нь Рузвельт алтны ханшийг 20,67 ам.доллараас 35 ам.доллар болгож өсгөсөнтэй холбоотой.


www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.11.115) 2022 оны 02 сарын 17

Хавтгай дөрвөлжин шоо гэж тэнгэрлэг монгол хэмжээс юм байх л даа. Уг нь квадрат метр гэх талбайн хэмжээг хавтгай дөрвөлжин метр, ам метр зэргээр хөрвүүлэн ойлгодог. Куб метр гэх эзлэхүүний хэмжээг шоо метр зэргээр орчуулах нь бий.

1  |  2
Top