Нийслэлийн 2019 оны төсвийг баталлаа

2018 оны 12 сарын 06

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны II хэлэлцүүлгийн үдээс хойшхи хуралдаанаар төлөөлөгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авч, саналаа хэлж хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Тухайлбал,  хотын захиргааны шинэ байр барих зардлаас 20 тэрбум төгрөгийг хасах асуудлаар нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс санал гаргасан боловч төлөөлөгчид дэмжсэнгүй. Мөн нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэх зардалд гурван тэрбум төгрөгийн өртөг бүхий ажил хэрэгжүүлэхээр тусгасныг хурал дахь МАН-ын бүлэг 2.5 тэрбум төгрөг болгож бууруулах санал гаргасныг дэмжив.  Мөн Нийслэлийн орон сууцны хөтөлбөрт туссан 10 тэрбум төгрөгийг дөрөв болгох бууруулах МАН-ын бүлгийн санал дэмжигдсэн юм.

Ирэх оны нийслэлийн төсвийн төсөлд Нийгмийн бодлогын хорооны саналаар шинээр нэмж тусгахаар төлөвлөсөн сургуулийн автобусны хэрэгцээнд зарцуулах 300 сая төгрөгийн санал  дэмжигдлээ. Харин “Уншлагын дэмжих 2021” төслийн хүрээнд хүүхэд залуучуудад ном унших боломжийг бүрдүүлэх ажилд 250 сая төгрөгийг нэмж тусгах  саналыг төлөөлөгчид дэмжсэнгүй.

Төсөв батлахын өмнө нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга Төрийн сан болон төсөв хариуцсан албан тушаалтнаас төсөлд оруулж буй өөрчлөлтүүд нийт төсвийн орлого, зарлагын хэмжээнд нийцэж байгаа, эсэхийг лавласан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү хариулахдаа “Төлөлөөгчдийн хэлэлцэж байгаа орлогыг өөрчлөлтүүд нь орлогын балансаа барьж байгаа, ямар нэг байдлаар зөрүү үүсэх асуудал байхгүй” гэв.

Ингээд нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХ хуралдаанаар ирэх оны төсвийг баталлаа. Ирэх жилийн Хотын шуудын нийт орлого 796.1 тэрбум, үүнээс татварын орлого 628.4 тэрбум, татварын бус орлого 144.5 тэрбум, тусламжийн орлого 23.1 тэрбум байх юм. Харин Хотын шуудын 2019 оны төсвийн жилд зарцуулах зарлага 609.3 тэрбум төгрөг байна. Мөн нийслэлийн төсвөөс 2019 оны Улсын төсөв шилжүүлэх орлогын хэмжээг 289.1 тэрбум төгрөг байхаар тогтоолд тусгалаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.194) 2018 оны 12 сарын 05

Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177

0  |  0
Top