Дэд сайд асан О.Эрдэнэбулганыг батлан даалтад гаргалаа

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг лиценз наймаалсан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэн Авлигатай тэмцэх газарт шалгаж, нэг сарын хугацаатай цагдан хориод байсан.  

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэгдэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр түүнийг цагдан хорих санал ирүүлсэн байдаг ба үүнийг 2018 оны арваннэгдүгээр сарын 22 -ны өдөр хүлээн авч, шийджээ.

Харин Яллагдагч О.Эрдэнэбулганы өмгөөлөгч Х.Базаррагчаа дээрх шүүгчийн захирамжийг үндэслэлгүй хэмээн үзэж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Тус гомдлыг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, тухайн цагдан хорих захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page