М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол тэмцлийн ХУРЦЫН ХУРЦ хэлбэрт шилжинэ

 

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, Төрийн ордонд суулт зарлаад буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Л.Болд нар УИХ-ын дарга М.Энхболдын өрөөнд уулзалт хийхээр орлоо. Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр өөрийг нь огцруулахыг шаардсан явдалд тайлбар хийх нь зөв гэж үзсэн тухайгаа илэрхийлээд, дараах үгийг хэллээ.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД:

-УИХ-ын 32 гишүүн УИХ-ын даргыг огцор гэдэг шаардлага тавиагүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. УИХ-ын даргыг Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж, үүнийгээ өөрөө хүлээн авсан нь ашиг сонирхлын зөрчилтэй учраас энэ асуудлыг хэлэлцэхэд чуулганыг удирдах ёсгүй гэсэн шаардлага л тавьсан. Олон нийт үүнийг буруу зөрүү ойлгоод байх шиг байна. Ер нь аливаа асуудал хуулийн дагуу явах ёстой гэдэг зарчмыг би баримталж ирсэн. Цаашдаа ч баримтална. Засгийн газрын асуудлыг УИХ-ын хуралдаанаар хэлэлцэх өдөр Ёс зүйн дэд хорооны дарга өөрөө санал тавьсан. ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гэж яригдаж байгаа Засгийн газрын гишүүдийг авч хэлэлцэх санал тавьсан. Энэ хуралдаан болох боломжийг бүрдүүлэх үүрэгтэй гэж үзээд, би Ёс зүйн дэд хороог хуралдуулъя гэж алх цохиод гарсан. УИХ-аас зугтаж гарсан ямар нэгэн зүйл байхгүй. Олон түмэнд буруу ойлголт өгч байгаа зүйлээ та бүхнийг залруулаасай гэж хүсч байна. Тэр өдөр 10:40 цагаас эхлээд 18:30 цаг хүртэл Ёс зүйн дэд хорооны танхимд ирц бүрдэхийг хүлээж байсан. Нэгэнт ажлын цаг дуусч, чуулганы танхимд ороход долоо, найман гишүүн байсан. Тэр гишүүдэд Ёс зүйн дэд хороо хуралдаагүй учраас өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа гэдгийг хэлсэн. Энэ явдлыг намайг ганцаараа танхимд орж, чуулганыг хаасан гэж ойлгосон. Үүнийгээ залруулаасай гэж бодож байна.


Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлын хувьд, УИХ шууд өөрөө томилдог албан тушаалтны талаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ гэсэн хуулийн заалттай. Элчин сайдыг УИХ зөвшилцдөг. Эцэслэн томилох эрх мэдэл Ерөнхийлөгчийн асуудал учраас тэр хуулийн заалтын дагуу ажилласан. Энэ хурлыг мөн намайг зохион байгуулж, хаалттай хийсэн мэтээр буруу ташаа мэдээлэл өгсөн. Үүнийгээ залруулаасай гэж хүсч байна. Тэр асуудлыг байнгын хороон дээр хэлэлцэхэд хүссэн хүсээгүй Хойд Солонгосын асуудал яригдах учраас Н.Энхболд, О.Баасанхүү нарын гишүүд энэ асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан. Горимын саналын дагуу санал хурааж, УИХ-ын гишүүд олонхоороо хаалттай хэлэлцсэн. Би ямар нэгэн байдлаар хааж боогдуулсан зүйл байхгүй. Хаалттай хуралдаанаар гишүүд саналаа хэлээд, 90 орчим хувиар дэмжсэн.

Мөн сүүлийн үед Л.Оюун-Эрдэнэ гишүүн миний эрүүл мэндийн талаар ор үндэсгүй зүйл ярьж байгаа. Энийгээ засаасай гэж хүсч байна. Миний хувьд энэ ажлыг хийгээд явахад эрүүл мэндийн хувьд зөрчилдөөд байх ямар нэгэн зүйл байхгүй.  

60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг би хийлгэхгүй гээд байгаа юм байхгүй. 60 тэрбумын хэргээр нээлттэй хэлэлцүүлэг хийе гэж зургадугаар сарын 20-доор 19 гишүүн гарын үсэг зурж, бичиг өгснийг нь би Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооноос шалгагдаж байгаа хэргийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжгүй гэсэн бичиг ирсэн. Би нээлттэй хэлэлцүүлэг хийхийг хориод, хаагаад байгаа юм байхгүй гэдгийг УИХ-ын чуулганы танхимд хэлсэн. Хэрэв хуульд нийцэж байгаа бол энэ асуудлаа УИХ-ын гишүүд өөрсдөө санаачлаад, хэлэлцүүлгээ хийж болно. Ер нь ч энэ асуудлаа нээлттэй яриад, хэн нь хэнээс мөнгө аваад ямар албан тушаалыг авчихсан гэдгээ тодорхой болгож, олон түмэнд ил тод мэдээлэл өгөөд явах нь буруу биш. Хэрэв намайг энэ асуудалд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа бол УИХ-ын дэд даргад хандаад, асуудлаа шийдэж болно.

Ээлжит бус чуулган хуралдуулах талаар 2018.06.10-нд бичиг ирсэн. УИХ-ын гишүүдийн 1/3-ээс дээш нь гарын үсэг зурах хуулийн шаардлагатай. Тухайн үед 26 болон түүнээс дээш гишүүн гарын үсэг зурах ёстой байсан. Надад өгсөн Л.Оюун-Эрдэнэ гишүүний бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байсан. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэж, өнгөрсөн долоо хоногт бүх материалыг нь татаж аваад, маргаан үүсгэх шаардлагагүй гэсэн хариу ирсэн.

Одоо Үндсэн хуулийн Цэцэд Ерөнхий сайдын зүгээс УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн гэж гомдол гаргаад байгаа. Аливаа шийдвэрийг гарсан хойно нь гарлаа гэж үзнэ. Тийм учраас Үндсэн хуулийн шийдвэр юу гэж гарах нь уу. Тэр шийдвэр гарсны дараа би хуулийн дагуу хүлээж авахад бэлэн. Би УИХ-ын даргын албыг хоёр жил гаруй хугацаанд хашихдаа ямар нэг байдлаар хууль зөрчсөн зүйл хийгээгүй.

Үндсэн хуулийн цэц болон хууль хяналтын байгууллагуудыг намайг удирдаж байгаа мэтээр цаашдаа битгий яриасай гэж хүсч байна. Намайг гүтгэж болно. Харин хууль ёсны дагуу ажлаа хийж байгаа байгууллагуудыг доромжлох байдлаар та бүхэн битгий хандаасай. Та бүхэн бол ард түмний итгэлийг хүлээсэн, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйтэй хүмүүс учраас асуудлыг үнэн бодитоор нь олон түмэнд мэдээлээсэй гэж хүсэх байна.

УИХ-ын даргыг огцруулах асуудлын тухайд бол хуульд таван заалт бий. Өөрөө өргөдлөө өгөх, эрүүл мэндийн шалтгаан, өөр ажил хийх болсон, хууль шүүхийн байгууллагын шийдвэр гарсан, Үндсэн хуулийн шийдвэр гарсан тохиолдолд УИХ-ын дарга ажлаа өгдөг. Үүнийг та бүхэн мэдэж байгаа байх. Хэрэв үнэхээр бодитой асуудал үүсэх юм бол би огцрох тухай асуудлаар өргөдлөө өгөхөөс татгалзаад байх зүйлгүй. Асуудал хуулийн дагуу л явах ёстой.

Өнөөдрийн чуулган хуулийн дагуу 50.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн. 40 гишүүнтэй болсон. УИХ-ын 30-аад гишүүн орж ирээгүй. УИХ-ын гишүүд орж ирц, ирцээ бүрдүүлэх үүрэгтэй. УИХ-ын даргын зүгээс битгий ор гээд байгаа юм байхгүй. Харин ч гишүүдийг үүргээ биелүүлж ажиллаарай гэж сануулж хэлдэг.

Намайг чуулганы хуралдаан болон байнгын хорооны хуралдааныг тааллаараа удирддаг гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй. УИХ-аар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөл хэлэлцэж, шийдвэрлэдэг. Даргын зөвлөлд УИХ-ын дэд дарга нар, бүлгийн болон байнгын хорооны дарга нар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ордог. Энэ хүмүүс өргөн барьсан хуулиа хэдийд яаж хэлэлцүүлэх вэ гэдэг дарааллаа гаргадаг. Зарим тохиолдолд хуулийн хугацаатай асуудлуудыг оруулдаг. Тэр үед нь даргын зөвлөл дахин хуралдаж, асуудлыг авч үздэг. Түүнээс биш байнгын хороо, чуулганы хуралдааныг хэдийд хийх тухай УИХ-ны даргын зүгээс зааварчилж, заасан зүйл байхгүй. Үүний зөв ойлгоосой гэж хүсч байна.


Та бүхнийг тавьж байгаа шаардагаа хуулийн дагуу тавиачээ гэж хүсэх байна. Түүнээс биш чуулганы хуралдааныг тасалдуулах байдлаар, байнгын хорооны ирцийг бүрэлдүүлэхгүй байдлаар, бусад гишүүдээ уриалж, асуудалд битгий ханд. Хуулийн дагуу шаардлагаа бичээд, албан ёсоор тавь. УИХ-ын үйл ажиллагаа саадгүйгээр, төрийн ажил тасралтгүй явах боломжийг олгохыг хүсч байна” гэсэн юм. Харин үүний дараа Л.Оюун-Эрдэнэ гишүүн дараах тайлбарыг хийв.

*  *  *

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Монгол Улсын төрийн сүлд, Монгол Улсын төрийн далбаа, Монгол Улсын Үндсэн хуулийн өмнө М.Энхболд дарга аа, та 60 тэрбумын бичлэг дээр байгаагүй гэдгээ хэлээд өгөөч. Тэр үнэхээр эвлүүлэг юм уу? Таны дуу биш үү? Та миний нүд рүү харж байгаад хэлчих. Та үнэхээр тэр бичлэгт байгаагүй юм уу? Монголын ард түмний өмнө чин сэтгэлээсээ хэлчих. Та 60 тэрбумын хэрэгт өөрөө оролцчихоод, би байгаагүй гэж хууль хяналтын байгууллагад нөлөөлж, дүгнэлт гаргасан шиг өнөөдөр яагаад 84/84 гэж өгсөн бидний бичиг 84/95 болж өөрчлөгдөөд, Тамгын дарга дээр очоод, дөрвөн гишүүний гарын үсэг нь алга болчихдог юм бэ?

Би танд итгэхгүй байна. 60 тэрбумын хэргийг эвлүүлэг гэж хааж чадсан шиг ээ дөрвөн гишүүний гарын үсгийг алга болгосон байна. Яагаад дөрвөн гишүүн өөрсдөө гарын үсгээ зурсан гэж хэлсээр байхад Үндсэн хуулийн цэц авч хэлэлцдэггүй юм бэ?

Яагаад бид таныг огцруулах тухай асуудал тавьсныг та хэрэгсэхгүй байгаа юм бэ?

Өнөөдөр тэгвэл 32 гишүүн гарын үсгээ зураад ирвэл та огцрох юм уу? Битгий дандаа мэлз. Одоо хангалттай шүү дээ. Бид нар таны яриад байгаа тэр өдөр 18:40 цаг хүртэл чуулганы танхимд байсан. Би хамгийн сүүлд бичлэг хийсэн. Биднийг гарч явсны дараа та хэдэн гишүүн дуудаж, чуулганыг хаасан гэж сонссон. Битгий Монголын ард түмний өмнө дахин дахин худлаа ярь л даа...

Яагаад үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой асуудал, 60 тэрбумтай холбоотой асуудал, Ц.Элбэгдорж, Т.Бадамжунайтай холбоотой асуудал таны томилсон Х.Энхжаргал гэдэг хүн дээр очоод гацчихдаг юм бэ? Яагаад таны томилсон Х.Энхжаргал, таны томилсон н.Төгөлдөр гэдэг залуу, таны нөлөөлж байгаа гүйцэтгэх албаны дарга УИХ-ын гишүүдийг тагнаж, чагнадаг юм бэ?

Та 60 тэрбумын хэргийг эвлүүлэг биш гэж хэлж чадахгүй. Миний нүд рүү харж чадахгүй байгаатай адилхан танд байгаа хууль хяналтын байгууллагын бүрдүүлсэн энэ бүх цаас бол худал хуурмаг зүйл.

 Та үүнийг хүчээр нөлөөлж хийлгэсэн. Тиймээс таныг бид арга буюу огцрохыг шаардаж байгаа. Тантай ажиллах итгэл үнэмшил УИХ-ын гишүүд бидэнд алга. УИХ түүхэнд байгаагүй хүнд байдалд орчихоод байна. УИХ тарвал юу болохыг та мэдэж байгаа. Монгол Улсын Их хурал таны суудлаас үнэ цэнэтэй гэж бодож байгаа учраас ардчилсан Үндсэн хуулийг хамгаалахын төлөө арга буюу бид ийм байдалд хүрээд байна.

Та ард түмэнд битгий худлаа ярь. Та зүгээр л огцор, өргөдлөө өг. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гартал та чуулганы хуралдааныг зарлахгүй байх ёстой. Ирэх даваа гариг хүртэл та огцрох өргөдлөө өгөхгүй бол бид дараагийн тэмцлийн хурцын хурц хэлбэрт шилжих болно шүү” гэж мэдэгдсэн юм.  

*  *  *

Төгсгөлд нь, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй хэвийн үргэлжлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд, “Өнөөдөр үүсээд байгаа асуудал бол бичиг хэргийн асуудал. Манайд УИХ-ын гишүүн хандаж байгаа бол бичгийг гурван хувиар ирүүлдэг. Нэг нь УИХ-ын даргад, нөгөө нь бичиг хэргийн ажилтанд, гурав дахь нь УИХ-ын гишүүнд үлддэг. Тэр бичгийг би тэр даруйд нь тоолж үзсэн. 22 гишүүн гарын үсэг зурсан байсан. Би Л.Оюун-Эрдэнэ гишүүний нүд рүү харж байгаад 22 гишүүн гарын үсэг зурсан байна гэдгийг нь хэлсэн. Хэрэв өөрчилбөл гэмт хэргийн шинжтэй зүйл болно. Та хуулийн байгууллагад хандаарай гэж хэлсэн. УИХ-ын даргад оруулж ирсэн бичиг үндсэн эхээрээ хадгалагдаж байгаа. Энэ асуудлаар Л.Болд гишүүн нарын хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хандсан. Цэц биднээс маш их бичиг баримт гаргаж авсан. Эцэст нь цэц "Маргаан үүсгэх боломж алга" гэсэн тайлбар ирүүлсэн. 26 гишүүн гарын үсэг зураагүй” гэсэн тайлбар хийсэн юм.


М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 23 )

Санал [ 202.72.245.200 ]      |     Баасан, 04:00 минутанд

ИЙМ АСУУДАЛД ОРЧИХООД ХУУЛЬ ЯРИАД БАЙДАГ НЬ ХАЧИРХАЛТАЙ

Д эрдэнэбат [ 211.36.149.192 ]      |     Баасан, 01:52 минутанд

Энболдоо чи хуульд нийцүүлж гэж яарих юм Чи худлаа яарихаас өөр зүйл алга АШИГ СОНИРХОЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ЗҮГЭЭРЭЛ АЖИЛАА ӨГ ЭНХБОЛДОО

GH [ 66.181.179.20 ]      |     Пүрэв, 13:29 минутанд

4 muuhai hunii mos alga daa yalanguya man iin 2 bol nuguu 60 terbumaraa songigdson humuus shuu dee.

Хэнч байсан яадын [ 64.119.27.235 ]      |     Пүрэв, 12:52 минутанд

Зайлаад өгөөчэээээ лалар минэээээ

иргэн [ 103.212.117.235 ]      |     Пүрэв, 12:31 минутанд

оюунэрдэнэ гишүүн эхлээд өөрөө наас 60 тэрбумын схемээр гарч ирсэн гишүүнээсээ татгалзчихаач. Дараа нь хурц хэлбэрт шилжвэл таньтай хамт тэмцэнэ ээ

Зочин [ 66.181.180.83 ]      |     Пүрэв, 11:41 минутанд

Энхболдыг намаасаа хаачихаж болдоггүй юм болов уу энэ Хүрэлсүх .Дарга нь биз дээ.

Сонгогч [ 59.153.113.125 ]      |     Пүрэв, 10:56 минутанд

Тэмцлийн дараагийн хэлбэр гэдэг нь хүн ална гэсэн үгүү? эсвэл хоолойгоо хэрчинэ гэсэн үг үү? Оюун-Эрдэнээ чи УИХ-ын гишүүнд дэндүү жолдож байна. Өөрөө саналаараа УИХ-ын гишүүнээс татгалзах хэрэгтэй.

сонгогч [ 202.126.89.228 ] Пүрэв, 12:08 минутанд

битгий мушгин гуйвуул тэнэг хүн ч ойлгоно чи ойлгохгүй бол битгий далдгана

иргэн [ 202.179.26.248 ]      |     Пүрэв, 10:39 минутанд

Миеэ хэдий болтол Гүрийх юм вэ Гүрийх тусам Нэр хүндээ улам алдаж байна шүү дээ Огцор оо

Ме [ 66.181.190.235 ]      |     Пүрэв, 10:27 минутанд

М.Энхболд үнэхээр тайван, амгалан хүн юмаа. 76 гийн талаас илүү, ард түмний тавиас илүү нь хөөгөөд бхад л гүлдийчээд гүрийгээд бх юм

Бүгдээрээ огцор, тар [ 103.212.117.235 ] Пүрэв, 12:32 минутанд

60 тэрбумд МАН-ийнхан бүгдээрээ хамааралтай. тэр схемээр бүгд гараад ирчихээд одоо ганц хүнээр туг тахьчихаад өөрсдөө дулаан ордонд үлдчих юм уу.

иргэн [ 202.9.43.221 ]      |     Пүрэв, 10:14 минутанд

Энхболд дарга их ноён нуруутай хуулиа мэдэж.эрхээ хамгаалаарай.УИХ ын даргын ажлаа цаашид хийгээрэй таныг дэмжиж бна.Оюунэрдэнэ.Батзандан.ЛБолд.Аюурсайхан нар өөрсдөө ингэж чичүүлсэн бол энэ хүн шиг байж чадахгүй л бх.Эдгээр хүмүүсийг дэмжиж сонгосондоо их харамсаж бна.Яасан улайрсан хүмүүс вэ.Гишүүнээс нь эгүүлэн татмаар. Дараа дахин хэзээ ч сонгомооргүй хатуу.харгис хүмүүс нь харагдлаа.

зочин [ 139.5.219.117 ]      |     Пүрэв, 08:55 минутанд

Энхболд дарга маш тэвчээртэй хүн юм даа Оюун эрдэнээ та өөрөө ингэж их доромжлуулж дарамтлуулж байгаагаар бодоод үз ард түмэн тайван амгалан байхыг хүсэж бн та нарын ярьж байгааг сонсоод бид айж бн

Дуяа [ 150.129.142.75 ]      |     Пүрэв, 08:51 минутанд

Энхболд огцроно гэхгүй ээ. Огцорчихвол шууд шорон руу явах нь тодорхой болохоор үхтэлээхйж байгаа

Зочин [ 139.5.219.117 ]      |     Пүрэв, 08:46 минутанд

Оюун эрдэнэ гуай та манай намаас гараад өгөөч та шудрага хүн бишээ 60 тербумын хэргээ шийтэл тэвчээртэй ханд таны төрсөн ах чинь л 60 тербумын асуудлыг үнэн гээд байгаа биз дээ тэр нь худлаа болох нь батлагдах гээд та сандраад байгаа юмуу тийм биш бол тайван хүлээцтэй бай та л их хуралд ороод х намыг маань дотроос нь хагалаад байна даа

МАН [ 79.98.213.82 ]      |     Пүрэв, 08:34 минутанд

Оюун эрдэнэ мангар бацаан зайлаа чи. Хэн болчихоод УИХ-ын дарга хэнч байсан ингэж томроод байгаа юм бэ амьсгаа минь.Ёс ёмбогор төр төмбөгөр шүү. амны салиа нь арилаагүй баас чинь. Дарга нь муу, дутагдалтай байж болно, ингэж зоргоороо доромлохыг Монголын төр цаагуураа ойшоохгүй шүү. Захирагдах, захирах ёсон ч бий шүү

Зочин [ 43.242.243.134 ]      |     Пүрэв, 08:27 минутанд

батзанданг ямар мэдэхгүй биш дандаа шоу хииж байдаг өөрийн ашиг снирхол зөрчигдөх шал худлаа нэг эх орон яридаг энэ оюун эрдэнэ аюур сайхан бас юү вэ бас өсвөрийн шоучин юм болж эээ

Зочин [ 66.181.177.252 ] Пүрэв, 08:48 минутанд

Яридаг ч гэх шиг. Ярьдаг гэж бичдэг юм. Зөөлний тэмдэг ямар үед яаж и болж хувирахыг мэдэхгүй байж бас улс төр бичнэ гэнэ шүү. Тэгээд бас хүний нэрийг том үсгээр бичнэ. Кккккк

Балам [ 59.153.113.111 ] Пүрэв, 15:05 минутанд

Энэ Оюун Эрдэнэ юу гээчийн хошногоны хуниас вэ? Мэдэх ч угуй юм байна

zochin [ 202.179.24.16 ]      |     Пүрэв, 08:24 минутанд

M.Enchbold zailaachee ,omnoos n ichij bna ,echner n ochin , chuun ter ber n bas churgeen ta nar ene muuchai chunee ogchruulaacheee, uls oron ene Enchbold guigeer oodlono iimd naad darga aaviigaa cholduulj uz

зочин [ 202.9.43.221 ]      |     Пүрэв, 08:15 минутанд

хүчээр дарамталж хүнийг алж болох уу. яасан албан тушаалд дуртай шаарууд вэ. топор,женко гийн гар хөл цагаандаа гарч хууль бусаар эрх мэдэлд хүрэх гэж байгааг харж байна.энхболд алдаа гаргасан бол хууль шүүхэд өгөө ч .хэрвээ хүчээр дарам үзүүлээд байвал хамгаалах үр хүүхэд ах дүүтэй хүн шүү наадах чинь *

зочин [ 103.111.68.3 ] Пүрэв, 08:22 минутанд

Тэгээд наад хулгайчаа хамгаалаач. Наад 4-ийг чинь ард түмэн хамгаална

зочин [ 202.9.43.0 ] Пүрэв, 11:45 минутанд

Одоо цагт ховордсон уужуу тайван сайхан хүмүүжилтэй хүн юмаа.Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой.Энэ залуучууд үнэхээр мөнгө суудал пын төлөө үхлээ юу.том. бүлтэрч худлаа шоучид

Zochin [ 176.59.138.73 ] Пүрэв, 20:11 минутанд

Ah duu nar ni hamgaalna ch geh shig.heden erliizuud irhiimuu tegeed.niiluuleed duujilchii shuu.amid mend deeree ene hujaagiin hayagdaj orhigdoj uldsen sheesnuud zailtsgaa MONGOLOOS min

Зочин [ 66.181.177.252 ]      |     Пүрэв, 08:12 минутанд

Ж. Батмөнх гуай шиг хүн одоо үед гарч ирэхгүй ээ. Шунал, шударга бусын хор шингэчихсэн хүмүүс л тойрон эргэлдэж байна.

зочин [ 203.91.118.247 ]      |     Пүрэв, 07:48 минутанд

Энхболд оо, зайлаач ээ, УИХ тарах гээд байна, энэ улс хохирох гээд байна л даа, Албан тушаал чинь энэ их хурлаас үнэтэй юу, зайлаач ээ,

Зол [ 66.181.185.71 ]      |     Пүрэв, 07:42 минутанд

Шударга үнэн ялна ард түмэн ч шаардаж байна зөв

ЗӨВ ЗӨВ ЗӨВ [ 66.181.185.71 ]      |     Пүрэв, 07:42 минутанд

ЁСТОЙ ЗӨВ МАШ ИХ ДЭМЖИЖ БНА МОНГОЛЫН НИЙТ АРД ТҮМЭН БИД АМЖИЛТ ШУДАРГА ГИШҮҮДДЭЭ ХҮСЭХ БНА АРД ТҮМЭН ХАМТ БАЙГАА ШҮҮ

zochin [ 64.119.16.21 ]      |     Пүрэв, 07:17 минутанд

unekheer l baliar amitan yum daa mi ovogtiin khuukhduudiin naizuud angiaraa barag darga bolson gee biz dee, tegeed l namiinkh ni khamtran zutgegchid ni durguitseed baigaag oilgodogui yum baikh daa

иргэн [ 122.201.24.39 ]      |     Пүрэв, 07:07 минутанд

МЭнхболд яасан арчаагүй, мэдрэмжгүй, хар амиа бодсон, ичгүүргүй хүн бэ. Аргагүй л дотор хүн юм даа

Go to top of page