Б.Гүнбилэг: Хуульд заасны дагуу асуудалд хандах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 06

УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг УИХ-ын даргыг огцруулах талаар хуульд хэрхэн заасан байдаг талаар тайлбар, мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас өмнө огцруулж, чөлөөлж болно гэж заасан байдаг.

Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт:

1. Нас барсан,

2. Өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан,

3. Хүндээр өвчилсөний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан,

4. Үндсэн Хуулийн Цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэснийг УИХ хүлээн авсан,

5. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдэх тогтоолоор батлагдсан бол УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь хуулийн хүрээнд огцруулж, чөлөөлж болно гэж заасан байдаг байна.

Энэхүү таван үндэслэлээс бусад зүйлээр УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ярих нь Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа” хэмээн тайлбарлалаа.  Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.23-т  “Гишүүний ёс зүйг УИХ-ын гишүүн чанд баримтална” гэж заасан байдаг. Тиймээс Улсын Их Хурал хэвийн үйл ажиллагаа явуулахад гишүүд дэгээ сахиж, хуульд заасан үндэслэлээр асуудалд хандах хэрэгтэй байгааг хуулийн зөвлөх мэдэгдлээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.26.193.234) 2018 оны 12 сарын 08

Гүнбалаг Энх60балаг = ГҮНЭНХБАЛАГ

0  |  0
Зочин(103.26.193.234) 2018 оны 12 сарын 08

ГҮНБАЛАГ ЭНХ60БАЛАГ=ГҮ60ЭН.

0  |  0
mgl(103.57.94.206) 2018 оны 12 сарын 07

60 тэрбумын авилга гэмт хэрэг учираас огцорох нь зөв

0  |  0
Бадрах(124.158.106.20) 2018 оны 12 сарын 07

Төрийн ажлыг дампуурлуулсан тул МЭНХБОЛД ОГЦОР ЗАЙЛ.ЯВ

0  |  0
Зочин(202.179.25.224) 2018 оны 12 сарын 06

Бусад хүндэтгэн үзэх шалтгаан гэж байх шиг байсан. Ер нь хуулийг өөрсдөдөө зориулж гаргадаг нь харагдаад байна.

0  |  0
Бб(202.126.89.181) 2018 оны 12 сарын 06

Ийм таван үнднэслэл бна гэж ойлголоо. Харин ярьж бол болно. Ярих нь хууль зөрчсөн хэрэг гээд сууж байгаа энэ хүн хэнд үйлчилж байгаа нь тодорхой бна

0  |  0
П(202.126.89.190) 2018 оны 12 сарын 06

Албан тушаал нь хөндөгдөхөөр хууль яриад бусад үед нь хуулиа нулимаад байж болохгүй ээ ёс зүй гэж нэг юм байна бас нийгэм тэр чигээрээ огцорчих гэж байна гүрийгээд хүнээр хууль яриулаад суугаад байхаар нөгөө 40 чинь больчихгүй л байх цаашдаа гацаад явахгүй нь тодорхой болж байна ш дээ энх60лдоо

0  |  0
Dorj(94.234.37.210) 2018 оны 12 сарын 06

Hudalaa hudaldagchaad uuruu! Huuli zurchuud bainauu? Ugui yu! Enhbold chamd ovoo mungu tulj bgaa bizdee! Tiim ee

0  |  0
Top