Гадаадын ажилтнуудын мэдээллийг нарийвчлан гаргадаг болно

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 06

Үндэсний статистикийн хороо гадаад орнуудаас хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч, мэргэжилтний улирлын мэдээний албан ёсны маягт, нөхөх зааврыг баталжээ. Ингэснээр манай улсад ажиллаж байгаа гадаадын хөдөлмөр эрхлэгчдийн мэдээллийг хүйс, цалингийн хэмжээгээр гэхчлэн нарийвчлан гаргах боломж бүрдэж байна.  

Хэрэглэгчийн хувийн ашиг сонирхлоос үүдэлтэй эсвэл хэрэглэгчийн статистикийн талаарх мэдлэг, ойлголт дутмаг байдлаас хамааран статистикийн мэдээллийг үгүйсгэх, бусдад ташаа мэдээлэл өгөх үйлдлүүд гардаг. Тиймээс статистикийн мэдээллийг буруу, ташаа тайлбарлах, урвуулан ашиглах тохиолдолд залруулах, тайлбар хийх журмыг мөн баталжээ.    

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top