Налайхын замыг ирэх оны 10 дугаар сард ашиглалтад оруулна

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 06

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, БНХАУ-ын “СиноХайдро” компанийн Төлөөлөгчийн газрын дарга болон төслийн захирал нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай замыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулах талаар ярилцлаа.

Ачаалал ихтэй, байнга осол гарч олон хүний амь нас хохирдог, аялал жуулчлалын гол замын нэг болох энэ замын ажлын бэлтгэлийг одооноос бүрэн хангахыг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэв.

Энэ өвөл уулзвар, нүхэн гарц зэрэг туслан гүйцэтгэх ажлаа дуусган, татан авалтаа бүрэн хийж, ирэх гуравдугаар сард ажлаа эхлэн аравдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахыг үүрэг, чиглэл болгов. Мөн энэ зам хурдны замын бүх шаардлагыг хангасан байх ёстойг онцгойлон анхаарууллаа.

Хотын захиргаа болон БНХАУ-ын компани Налайх-Чойрын уулзвар хүртэлх хоёр урсгал бүхий замыг тогтоосон хугацаанд, чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгээ амлав.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.42.83) 2018 оны 12 сарын 09

Үүрэг өгөх ч яах вэ. Энэ хугацаанд хийхэд манай талаас юу саад болох талаар засгийн газар анхаарах ёстой. нөхцөл бүрдсэн тохиолдролд харинч Хятадууд боогино хугацаанд сайн ажиллана гэдгийг олон нийт олзуурхаж байнаа. Тэр нөхцөлийг нь бүрдүүлэхэд л та анхаар. Бид чинь хүний хөрөнгөөр гуйж хийхдээ өөрөө юу хи йхээ сайын ойлгох хэрэгтэй шүү хө.

0  |  0
Change(202.179.25.202) 2018 оны 12 сарын 06

ene zam yag heveeree dochin jil bolson baihaa uhaan orohod l ene zam zuu ailiin zam iim baisan odoo ch yag heveeree

0  |  0
Top