Нийслэлийн түүхийг өгүүлэх гурван боть номын нээлт боллоо

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Батболд төрийн архивт хадгалагдаж байгаа Нийслэлийн засаг даргын тамгын газрын хөмрөг дэх баримтаас нийслэлийн түүхэнд холбогдох нэн чухал баримтуудыг судлан илрүүлж, судлагааны эргэлтэд оруулах, олны хүртээл болгох зорилгоор эмхэтгэл бэлтгэх, хэвлүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах захирамж гаргаж, энэхүү гурван боть номыг гаргах ажил эхэлсэн юм.

Монгол Улсын нийслэл үүсгэн байгуулагдсаны түүхт 380 жилийн түүхт ойг угтан гаргаж буй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэнд холбогдох баримтын гурван боть номын нээлт өчигдөр /2018.12.05/ боллоо. Нийслэлийн архивт хадгалагдаж байсан 1921-1950 оныг хүртэлх 20 мянга гаруй монгол бичгээр үйлдсэн баримтыг судлан хөрвүүлж, 586 баримтыг энэхүү гурван боть ном дотор багтаажээ. 

Дээрх баримтуудын 80-аас доошгүй хувь нь анх удаа эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэнд орж буй баримтууд аж. Ажлын хэсгийн зүгээс Үндэсний төв архив болон бусад архив, музей зэргээс хотын түүхэнд холбогдох баримтуудыг судалж, багтаахыг оролдсон байна. Мөн өмнө нь нийтлэгдээгүй, судалгаанд зайлшгүй чухал буюу судлаачдын анхаарлыг татахуйц баримтуудыг энэхүү гурван боть эмхэтгэлд багтаахыг хичээн ажилласан гэдгийг Ажлын хэсгийнхэн хэлж байв.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page