Дахин нэг эмэгтэй 11 давхраас унаж, нас баржээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Элизабет" орон сууцны хотхоны 11 давхраас 31 настай эмэгтэй унаж, нас барсан хэрэг өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны ѳдрийн 16:00 цагийн орчимд гарчээ.

Тус хотхонд оршин суух 31 настай эмэгтэй согтуурсан үедээ том өрөөнийхѳѳ цонхоор унаж, барсан байна. Талийгаач 11 давхраас унахдаа зогсоолд байх автомашин дээр унасан бөгөөд Баянзүрх дүүргийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж, газар дээр нь үзлэг шалгалт хийжээ. Тус хэрэгт Эрүүгийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эмэгтэйн үхэлд гадны нөлөө байгаа эсэхийг нарийвчлан шалгаж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 103.57.94.184 ]      |     Пүрэв, 11:20 минутанд

munkhnar eej

Go to top of page