Мөрдөн байцаалтын шатанд ХУДАЛ МЭДҮҮЛЭГ өгсөн этгээдүүдэд ял оноолоо

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад худал мэдүүлэг өгсөн гэрч нарт шүүхээс ял оноолоо. Тодруулбал, Төв аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан яллагдагч Э гэгч нь гэрч болох Х, С нарыг зориудаар худал мэдүүлэг өгөхийг ятгажээ. Улмаар хэргийн гэрчүүд өөрийн мэдэж байгаа үнэн бодит байдлыг гуйвуулан цагдаагийн алба хаагчдад мэдүүлсэн нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хэлэлцээд, шүүгдэгч Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, С, Х нарт 1000 нэгжээр буюу нэг сая төгрөгөөр торгох, Э-г 1500 нэгжээр буюу нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг тус тус оногдууллаа.

Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн өмнө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориудаар худал мэдүүлэг өгөх нь гэмт хэрэгт тооцогдох бөгөөд худал мэдүүлэг өгснөөр дахин гэмт хэрэг үйлдэгдэх, цаашлаад хүний амь нас хохирох эрсдэл дагуулдаг байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Зочин [ 103.212.117.157 ]      |     Пүрэв, 13:26 минутанд

Худал ярисан хумууст ял оноожээ хулгай хийсэн ЖДУ Дубай ЭрдэнэтОТ г харья

Go to top of page