Шууданч Эльф хүүхдүүдийн захиаг Сантад хүргэхээр иржээ

Их Британийн алс бөглүү Норфолк хотын сайхан сэтгэлтэй нэгэн шууданч бяцхан сурагчдын хүслийн захиаг Санта өвөөд аваачиж өгөхөөр Эльфийн дүрээр ирж, хүүхдүүдийг баярлуулжээ. Шуудангийн хайрцаггүй учир бяцхан хүүхдүүд хүслээ бичсэн захиа нь Санта өвөөд очихгүй хэмээн санаа нь их зовж байсан гэнэ.

Хатан хааны шуудангийн албаны Эндрю Харрисон гэгч шууданч Санта өвөөгийн туслахуудын нэг болох Эльфийн хувцсыг өмсч, хүүхдүүдийн захиаг авахаар сургуульд дээр ирж, гэнэтийн бэлэг барьсан байна. Тэрбээр “Шидэт тоосонцор” хэрэглэж, хүүхдүүдийн захиаг Санта өвөөд аваачиж өгнө гэж хүүхдүүдэд амласан байна.

Захиаг нь шидэт “Эльф” ирж авсанд хүүхдүүд магнайгаа хагартал баярлаж, гайхсан гэж сургуулийн багш нар ярьжээ. Багш нар шууданчтай хамтран бяцхан сурагчдынхаа хүслийг ийнхүү биелүүлжээ.

Гэнэтийн бэлэг эцэг, эхчүүдэд ч маш их таалагдсан бөгөөд Зул сарын баярыг онцгой болгосон шууданчид халуун дулаан талархлын үгийг дамжуулсан гэнэ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page