Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн засварыг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү ажлын хүрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масата Такаока 103 дугаар цэцэрлэгийн сургалтын орчин нөхцөлтэй өчигдөр (2018.12.06) танилцсан байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрладаг 103 дугаар цэцэрлэг 1986 онд ашиглалтад орсон. 2018 оны хичээлийн жилд 12 бүлэгт 494 хүүхэд хүлээн авч, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулжээ. Төслийн хүрээнд тус цэцэрлэгийн гадна засал, цахилгааны шийдэл, гэрэлтүүлэг, цонх шинэчлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэснээр хүүхэд, багачууд, эрүүл, тухтай орчинд сурч хүмүүжих боломж бүрдэж байгаа юм.
Д.ДАМДИН
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )
япончуудаас ичээд байхымаа
Сайд гишүүд нь тэрбум тэрбумаар нь хулгайлаад л Японууд сургууль цэцэрлэгийг засаж өгөөд л