Хамарын хийд, Энергийн төв орчимд хэн ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ олгов

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 07

Дорноговь аймгийн нутагт орших Хамарын хийд, Энергийн төв монголчуудын бүү хэл олон улсын анхаарлын төвд байдаг байршил. Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн бүтээн босгосон Хамарын хийд, Шамбалын орон гээд түүхийн үнэт өв болсон газар гэдгийг бид мэднэ. Гэтэл Энергийн төв, Хамарын хийд орчимд БНХАУ-ын “Гео ландпаш-5” гэх компани хайгуулын ажил явуулаад чамгүй хугацааг өнгөрөөжээ. Улс төр бужигнасан энэ өдрүүдэд Энергийн төв орчимд коксжих нүүрсний орд илэрсэн тухай шуугиан дэгдэн, орон нутгаас хальж, Засгийн газарт хүрээд байна.

Энэ талаар Дорноговь аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч У.Эрдэнэбаяр асуудал тавьж, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингээс тодруулжээ.

Түүний хариуд Засаг дарга “Түүхийн үнэт дурсгал бүхий газарт хайгуулын ажил явуулж болохгүй” хэмээн Хятадын компанид удаа дараа сануулж хэлсэн байна. Харин БНХАУ-ын компанийн зүгээс “Бид танай улсын Засгийн газраас тус газарт хайгуул хийх зөвшөөрөл авсан. Нөгөө талаар нэгэнт ажил явагдаад багагүй хугацаа өнгөрсөн, илэрц гарсан, хайгуул хийх явцад хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн” гэх тайлбар тавьдаг байна.

Тиймээс арга ядсан аймгийн удирдлагууд Засгийн газарт санал хүргүүлсэн байна. Ингэхдээ “Дорноговь аймгийн Хамарын хийд, Энергийн төв нь түүхийн үнэт дурсгалтай газар. Монголчуудыг төдийгүй дэлхийн нийтийн анхааралд орж байгаа энэ газарт аялал жуулчлал хөгжих ирээдүй бий, энэ газарт хайгуулын зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа компани нь хайгуулын ажилд хоёр тэрбум төгрөг зарцуулсан байна. Тиймээс тус компанид ижил төстэй хайгуулын лиценз өгөх замаар энэ газраас чөлөөлж өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлт илгээсэн байна.

Түүхийн үнэт дурсгалт газарт хэн гэдэг эрхтэн дархтан лиценз олгов гэдэг нь хэний ч анхаарлыг татаж таарна.    

Дашрамд дурдахад, Хамарын хийдийн суурийг 1821-1823 онд V ноён хутагт буюу олноо “Догшин хутагт” хэмээн алдаршсан Лувсанданзанравжаа өөрийн шашин номын хийд болгохоор тавьжээ. Тэдгээрийн дотор Тулгатын уулын гурван хийд Хамарын Чойлингийн, Сорогжиддүрхэнхэнлин, Галбын гурван хийд Дэмчигийн, Цагаан толгойн, Улаан сахиусын, Онгийн голын гурван хийд Хотол өглөгч, Хутагт ламын, Сонин гайхамшигт зэрэг Монголын говь нутгийг хамарсан олон хийд ордог. Энэ олон хийдийг өөр өөрийн онцлогтой байгуулсны дотор Хамарын хийдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааныхаа төв болгон хөгжүүлжээ.

Нүүдэлчдийн цорын ганц театр Хамарын хийдэд байв. "Намтар дуулах дацан" нэртэй энэхүү театрын зураг төслийг Равжаа өөрөө гаргаж, мод материалыг нь хүрээнээс авчруулж туслахыг Боржигон цэцэн вангийн жанжин ноёноос хүсчээ. Хүсэлтийг хүлээн авч зохих туслалцаа үзүүлснээр 1832 оноос эхлэн өөрөө удирдан дацангаа бариулж, хоёр жилд багтаан дуусгасан аж. Энэ хооронд "Саран хөхөө" жүжгийнхээ дэг сургуулилалтыг өөр хийдийн газар хийж бэлэн болгож байсан түүхтэй.

Социализмын үед тус хийдийн үүдийг барьж, 1998 оноос Аймгийн удирдлага, нутгийн олны санаачлагад түшиглэн хийдийг сэргээх ажлыг эхлүүлэн анхны сүмийг босгон, аравнайлжээ. Хамба ламтан заларч, байнгын хурал номтой болсноор сүсэгтний хөл тасрахаа больж, хийд өдрөөс өдөрт хөгжсөөр байгаа билээ. Тэр ч бүү хэл Дорноговь аймгийн төвөөс Хамарын хийд хүртэл 40 километр хатуу хучилттай зам тавьсан байдаг.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 43 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
офицер(202.9.42.104) 2025 оны 03 сарын 13

Гал голомтоороо сүйрч бүгдээрээ үхнэ дээ муу янханы шээснүүдээ. Хужаа нар чинь бас бүгд өмдөндөө бааж шээж байгаад үхнэ дээ. Пизда минь.

1  |  0
Иргэн(120.18.26.32) 2025 оны 03 сарын 13

Муу новш. Үйлийн үр чинь ирнэ шүү

1  |  0
gg(203.91.115.39) 2025 оны 03 сарын 13

Novsh umaa.ene heden erguu zasgiin gazriin malnuudiig yaaydaa.heleh ch muu ug oldohguinee.

1  |  0
zochin(66.181.161.81) 2025 оны 03 сарын 13

Ter l arai dendene shuu. Ter asuudallig estoi sain shalgah heregtei shuu. Henii garaar damjij Lisense olgogdood baigaag olon niited zarlamaar um. Estoi sunsee zaliguulah ni ter haviar hujaa nartai donshuuchilj baigaad hamtdaa evgui um boloh vii dee. Dogshin hutagtuudiin suns ergeldej baidag oron shuu naadah chini.

1  |  0
Саяа(202.9.42.252) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүүх найзыгаа ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар тавьсан Тэмүүжин хууль зүйн яамны сайд бхдаа лиценз зарж долларын тэрбумтан болсон Хэрлэн гэдэг нөхөр бнаа гэж ганц удаа дууггараад чимээгүй болсон нөхөр чинь дахин сонгогдсон шүү дээ

1  |  0
irgen (66.181.161.125) 2025 оны 03 сарын 13

letsenziig an namiin luuhaanuud uguu biz ted nar mongol ug ugsgaagui uchir hunii nutag orniig hairlana gejuu hujaanuud tednii zulbasganuud ni mongoliig maani hairlaj baigaa ni ungursun 27 uamar bolgoloo mongoliig maani odoo mongol uamarshuuhan bna ta har medej bgaa sh dee

1  |  0
irgen (66.181.161.125) 2025 оны 03 сарын 13

hujaanuud hudlaa uarij mongolchuudiig basamgilg baigaa biz inergi hen negen luuhaaniigiig zugeer gazraa uhuulahvui biz yutai heetei nigazriin gabaar aeaad orohoo neg muuhan medeh bailgui ten deh sunsnuud hooloig ni ochood boogood alchih bailgui dee drga ch bai bauan ch bai orwongoor ni huis temtreh bailgui dee gazruin gabaar awch odooroi bie ni nuats sunsni aaw eej duu hamaatan hamtragchaa bugdiig ni tamruu chiteh bolno ta nar haraaraa sugnuud mini

1  |  0
Vladimir (66.181.161.96) 2025 оны 03 сарын 13

Ene ulsad ezen bna uu novsh yumaa bugdii ni alah yumsan

1  |  0
Иргэн(150.129.141.15) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүхийн ЗГ 8,5сая га газар хайгуул хийх зөвшөөрөл шинээр зөвшөөрсөн..

1  |  0
Zochin (103.57.95.181) 2025 оны 03 сарын 13

Tuuh dursgaldaa bus delhii eejiin amin gazar uhval zevhen nuurs bus ih hemheenii erdenes garna.Emne zugiinhen delhii eejee uhaj baij yu uzeh geel bgaa bol...mongoliin gazar nutag nehel ,dagaltai

1  |  0
Иргэн(66.181.176.222) 2025 оны 03 сарын 13

Лиценз олгосон эзнийг олж ил болго

1  |  0
zochin(64.119.26.107) 2025 оны 03 сарын 13

GAZAR DOORH ERDENE BOL BAIGALIIN BAYLAG BISH DELHII EEJIIN ERHTEN DELHII AMITAI

1  |  0
bulgan(112.72.11.117) 2025 оны 03 сарын 13

Delgersaihan chini uguu bizdee

1  |  0
иргэн(202.126.89.2) 2025 оны 03 сарын 13

Хятадууд авилга өгч байж авсан бгаа.Лиценз өгсөн хүнийг олж иргтоож.өгёөн.авсан хоёрыг илчлэ.Хятад хүн харийн орны баялгийг аьилгаар л авна.Ёстой махан толгойтнууд л баяогаа зөөлгөөд бна.Харамсаад барахгүйээ.хайран.хойч үеэ бодохгүй.өөрийн өчүүхэн шуналаа л хангаж бна.

1  |  0
Дорноговийн иргэн(202.179.31.9) 2025 оны 03 сарын 13

МАНы МАНгарууд энэ лицензийг өгөө биз. Хэн лиценз өгсөнийг ил зарлах хэрэгтэй. Үүний цаана авилга ч гарч ирэх байх

1  |  0
Дорноговийн иргэн(202.179.31.9) 2025 оны 03 сарын 13

МАНы МАНгарууд энэ лицензийг өгөө биз. Хэн лиценз өгсөнийг ил зарлах хэрэгтэй. Үүний цаана авилга ч гарч ирэх байх

1  |  0
Дорноговийн иргэн(202.179.31.9) 2025 оны 03 сарын 13

МАНы МАНгарууд энэ лицензийг өгөө биз. Хэн лиценз өгсөнийг ил зарлах хэрэгтэй. Үүний цаана авилга ч гарч ирэх байх

1  |  0
Дорноговийн иргэн(202.179.31.9) 2025 оны 03 сарын 13

МАНы МАНгарууд энэ лицензийг өгөө биз. Хэн лиценз өгсөнийг ил зарлах хэрэгтэй. Үүний цаана авилга ч гарч ирэх байх

1  |  0
zochin(59.153.87.58) 2025 оны 03 сарын 13

Hytaduudig tsegtsleh tsag hediin boljee ene saihan gazarig mini udahgvi uhaj medheer bn huuj zailuulmaar bn bvr dawaraad dursgalt gazar sh dee

1  |  0
Хутагт(202.21.106.159) 2025 оны 03 сарын 13

ЗАСАГ ДАРГА ГЭЖ ГАХАЙН ТОЛГОЙ ӨГӨӨ БИЗ

1  |  0
Ловор (66.181.161.52) 2025 оны 03 сарын 13

Сонгогдсон гишүүн нь хятад компаниа оруулсан юм бишүү.Сайншанд даяар л шуугиад байсан даа.

1  |  0
Uugii(182.160.0.91) 2025 оны 03 сарын 13

Ter saihan nutag orniig hamgaalah hergtei shdee. Ymar setgelgui nobsh be

1  |  0
Zochin(202.4.248.65) 2025 оны 03 сарын 13

Тэр хавийн газрыг тусгай хамгаалалттай газар болгохгүй юу хийж байсан юм бол. Явж явж ер нь өөрсдийн муугаас залхуу идэвхгүй санаачлагагүйгээсээ л болж байна даа. Аль хэдийн тусгай хамгаалалттай бүс болгочихсон бол одоо ийм асуудал үүсэхгүй.

1  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2025 оны 03 сарын 13

ТЭМЦЭЛЭЭ ЭХЭЛЦГЭЭЕ. ХАМАГ БАЯЛАГ ХЯТАДЫНХ БОЛЛОО. ХОЙЧ ҮЕДЭЭ ҮЛДЭЭ Л ДЭЭ. ОДОО ИДЭЖ ЦАДАА БИЗ ДЭЭ. ГЭМТ ХЭРЭГТЭНД ГИШГЭХ ГАЗАР БҮҮ ӨГ. ЭНЕРГИЙН ТӨВ, ХАМРЫН ХИЙД ХАРАНГА ДЭЛДЛЭЭ. АРД ТҮМЭЭЭН СЭРЦГЭЭ. ТА НАРЫГ ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАР ГЭЖ САМУУРЧ БАЙХ ХООРОНД ЭХ ОРОН ЭЗГҮЙРЧ БАЙНА.

1  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2025 оны 03 сарын 13

ЦЭРЭНБАТ Л ӨГӨӨ БИЗ. ЧИ ОДОО БОЛИОЧ ЭЭЭЭЭ.

1  |  0
irgen(202.55.191.205) 2025 оны 03 сарын 13

odoo bolichoochee ene toriin tolgoinuud!!! arail zah zambaraagui bolloo

1  |  0
зочин(66.181.185.125) 2025 оны 03 сарын 13

Хамарийн ,хийдийн, яг ,дундуур ,алтны ,судал ,байгаа ,юм аа. 2 тэрбум ,төг төлчих ,зогсооё.

1  |  0
ИРГЭН(66.181.164.222) 2025 оны 03 сарын 13

НӨГӨӨ ЛИЦЕНЗ ХУРААЖ АВДАГ ЕРӨНХИЙ САЙД ЛИЦЕНЗИЙГ ХУРААГААД АВЧИХ БАЙХАА. САНАА ЗОВОЛТГҮЙ .

1  |  0
Бат(202.179.24.25) 2025 оны 03 сарын 13

Энергийн төвд очиж энерги аваад,ээж мондонд очиж мөргөөд, хүслийн хаданд очиж шивнээд болдог бол монгол улс дийд Араб шиг амьдарч байхгүй юу...Энерги авсан монголчууд яагаад хорт хавдарын хэмжээ өндөр байна.Хүслээ шивнэчээд яагаад биелхгүй ядуу байна.Төр нь луйварчин , сүсэг нь биелэхгүй, бас хужаа компхни хайгуул хийнээ.Ядаж монгол компани хайгуул хийж болдоггүймуу.Хайгуулаа дуртайдаа хийчээд 2 тэрбумын зардал ч гэх шиг.авлига өгсн хүнтэйгээ ярь гэхгүй юу

1  |  0
зочин(59.153.112.219) 2025 оны 03 сарын 13

хэрвээ ухаад нүүрс гаргаж зарах юм бол ашгийг нь хятадын компани нь л авна. монголчууд ашиг авч чадахгүй биз. бүх баялагаа гадаадын хөрөнгө оруулагчдад бараг л үнэгүй өгдөг биздээ

1  |  0
АСУУЛТ?(202.179.27.122) 2025 оны 03 сарын 13

ДУНД СУРГУУЛИЙН ФИЗИК ҮЗСЭН ХҮМҮҮС ХЭН ХЭЗЭЭ ХАМРЫН ХИЙД ДЭЛХИЙН ЭНЕРГИЙН ТӨВ ГЭЖ БАТАЛСНЫГ ХЭЛЖ ӨГНӨ ҮҮ?ЭНЭТХЭГ ТӨВДӨӨР ДҮҮРЭН БАЙСАН ШИЙ ЯНГУУНЫ НЭГИЙГ ОРЧУУЛСАН СОГТУУ ДАНЗАН ЯАГААД АГУУ ХУВИЛГААН БОЛСНЫГ БАС?

1  |  0
Зочин (202.179.31.49) 2025 оны 03 сарын 13

Дорноговь аймгийн иргэд одоо хэр газар нутгийнхаа төлөө зөв шийдвэр гаргах юм бол доо уул уурхайн нөхөд газар шороог там болгож нөхөн сэргээхгүй хэдэн дарга нарыг хахууль өгөөд л алга болно оүү

1  |  0
Close menu