“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн талаар санал солилцов

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 07

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорноговь аймагт 2019 оны 09 дүгээр сард зохион байгуулахаар болсон.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ЫН дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр АНУ-ын Аляскийн Үндэсний гвардын нэгдсэн штабын дарга, хурандаа Кимберли Дироун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар олон улсын сургалт, дадлага сургуулийн онцлог болоод Монгол, Америкийн аврагчдын хамтран хийх дадлага сургуулийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top