Г.Занданшатар: Сайдуудыг чөлөөлсний дараа дараагийн хүний нэрсийг оруулж ирнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 07

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлсийг тодрууллаа.

 

-"Эрдэнэт" үйлдвэрийн өрийн суудал хэзээ шийдэгдэх вэ?

-“Эрдэнэт”-ийн асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсэг холбогдох газруудаас мэдээлэл авч байгаа. Тиймээс ажлын хэсгээс асуугаарай.

-"Стандарт" банкинд төлөх өрийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдээд байна шүү дээ?

-Гэрээ ёсоор 2017 онд гарсан шийдвэрүүдээр хүү, төлбөр өсөн нэмэгдэж байгаа. Тиймээс холбогдох талуудтай гэрээ хэлцэл хийж, төлбөрийн дүнг зогсоох, бууруулах чиглэл барин ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт гараагүй учраас мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Хоёр сайдыг огцруулах асуудал хөндөгдөж байгаа талаар та тайлбар өгөхгүй юу?

-Я.Содбаатар сайд ЖДҮ-ийн асуудалд холбогдсон учраас ёс зүйн хариуцлага хүлээж, өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Ц.Цогзолмаа сайд Засгийн газрын танхимын зарчим, Засгийн газрын тухай хуулийн болон бусад хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул хуулийн холбогдох заалтын дагуу огцруулах саналаа УИХ-д өргөн мэдүүлсэн.

-Дараагийн сайдын нэрс хэзээ тодорхой болох вэ?

-Сайдуудыг чөлөөлсний дараа дараагийн сайдуудын нэрсийг оруулж ирнэ.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(203.91.119.90) 2018 оны 12 сарын 10

Содбаатарыгаа чөлөөлөөчээ?! Битгий ял зувчуулаад эрх чмба эдлүүлээд бай?!

0  |  0
батхүү(112.72.12.3) 2018 оны 12 сарын 09

цогзолмаагийн шудрага гэж юу байх вэ зүгээр л усан тэнэг шүүдээ итгэхгүй бол урьд нь хаана юу хийж юу бүтээсэнийг н олж мэд

0  |  0
Зочин(112.72.15.78) 2018 оны 12 сарын 08

УИХ-ын гишүүдээр бүх сайдуудыг томилдог шиг буруу юм алгаа. Одоо оруулж ирүүлэх сайдуудыг УИХ-ын гаднаас томильё. нэгэнт сайд болсон бол Н.Энхболд, Нямдорж, Энхтөвшин нар шиг огцорохгүй гээд үзээд байх юм байна. Харин Цогзолмаа сайд шиг шударга баймаар юм даа

0  |  0
Bat(174.199.21.99) 2018 оны 12 сарын 08

Modonshatar zailaa zasag ogtsor Ih hural tar AN mand

0  |  0
зочин(139.5.216.214) 2018 оны 12 сарын 07

Төрийг шантаажилж байхын ороонд Засгийн газар өөрсдөө огцрооч. Тэнэг биеэ үнэлэгч сайд нараа хурдан зайлуулаач

0  |  0
ард(202.9.43.58) 2018 оны 12 сарын 07

Батзориг сда яасан бэ

0  |  0
Top