Фэйсбүүк хэрэглэгчдийн АНХААРАЛД

2018 оны 12 сарын 07

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх иргэн бүрт Үндсэн хуулиар олгогдсон. Иргэдэд энэ язгуур эрхээ эдлэх боломжийг сошиал орчин илүү олгож байгаа нь үнэн. Гэхдээ сошиал орчинд эрхээ эдлэхийн хажуугаар ёс зүйтэйгээр, ухамсартайгаар  “зорчих” үүрэг бас дагаж буйг хэн хүнгүй л анхаарах ёстой болов уу. Тэгвэл хуульч О.Алтангэрэл фэйсбүүк хэрэглэгчдэд хандан дараах зөвлөгөөг өгснийг хүргэж байна. Тэрбээр

1. Аливаа нэг постны доор 1, 2 гэсэн коммэнт үлдээгээд ямар ч ашиггүй. Жишээ нь "цалинг 2 сая болгохыг дэмжиж байгаа нь 1 гэсэн коммэнт үлдээ" гэдэг дээр хэдэн мянга 1 гэж бичээд юу ч өөрчлөгдөхгүй.

2. Энэ пэйжид лайк дарж шэйрлэвэл байр, машинтай болно, сугалаанд оролцоно, азтаныг програм ашиглан тодруулна гэсэн олны танил хүмүүс, барилгын компани, автомашин үйлдвэрлэгчдийн нэр барьсан пэйжүүдэд лайк дарж шэйрлээд юу ч хожихгүй. Ийм байдлаар лайк цуглуулсан пэйжүүдийг нэрийг нь өөрчлөөд л зарж орхидог.

3. Амьдрал дээр танил биш мөртлөө шууд видео дуудлага хийх нь зохимжгүй.

4. Энийг уугаад турна, үүнийг хэрэглээд ясны сийрэгжилтгүй болно, эрүүл болох хялбар жор гэх мэтийг эмчийн зааваргүй хэрэглээд эрүүл мэндээрээ хохирох вий. Төвдийн урт наслах жор (тэр төвдүүд урт насалдаг гэж яаж итгэж чадав?!), элэг цэвэрлэдэг ундаа гэх мэтийг шэйрлээд, түгээж байгаа чинь хэн нэгэн гэнэн хүнийг хохироох вий.

5. Олон жил ярьж байгаа ч ямар нэг зүйл шэйрлээд баяжихгүй гэдгийг, аз хийморь дайрахгүй гэдгийг ойлгочихмоор байна. Тэр мөнгөний бурхан, аз хийморь нь өөрсдөө фэйсбүүктэй байгаад, тэгээд хүмүүсийн тэр постыг олж үзээд, лайк шэйр хийсэн хүмүүсийг нь тоолоод, тус бүрийнх нь профайл руу орж шалгаж үзсэний дараа мөнгө төгрөг өгдөггүй л юм бол...” хэмээн зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yaval toniloh bol ?!(115.171.244.61) 2018 оны 12 сарын 07

Deerhi seremjluulegees gadna hudal gutegleg taraaj niigmiin setgel zuig mash iheer buzarlaj baina.Uund Hero Baatar ah duuseeree mash ih huvi oruullaa.

0  |  0
Top