Гайхамшигт “Гацуурхан” шинэ жил хоёр дахь жилдээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 07

Жил бүр уламжлал болон мэргэжлийн маш өндөр түвшинд зохион байгуулагддаг “Гацуурхан” шинэ жилийн цэнгүүн арванхоёрдугаар сарын 20-нд 19.00 цагаас "Шангри-ла" зочид буудлын хүлээн авалтын танхимд болох гэж байна. Хоёр дахь жилдээ болж байгаа тус цэнгүүн The Roaring Twenties сэдэвтэй аж.

Энэ жил 1920 оныг санагдуулам халуун дулаан орчин бүрдүүлж, “Christmas jazz” хөгжим эгшиглэх тансаг үдшийг бэлэглэхээр зэхжээ.

Баярын ёслол хоёр хэсгээс бүрдэх ба эхний хэсэгт Naagii & BM jazz big band, дуучин Ука, Ариу, Насаагийн шинэ жилийн хит дуунууд эгшиглэж, хөтлөгч Ууганаа, Аригү нарын хөгжөөнт тоглоом, үнэ цэнэтэй бэлгийн сюрприз хөвөрч, "Mongolia entertainment" бүжгийн хамтлаг, SE production-ы бүжигчид, "Moon Dance" хамтлагийн бүжигчид, илбэчдийн шилмэл үзүүлбэрийг толилуулна. Харин дараагийн хэсэгт "Люмино", "EDM" урсгалын топ DJ нарын нэг, Тайванийн иргэн Guest DJ - CROSS CUTZ оролцож, өөрийн супер сетээ тоглох ба бусад уран бүтээлчид хамтран мартагдашгүй уур амьсгалыг бэлэглэх вм.

Цэнгүүний ерөнхий зохион байгуулагчаар "BRB" ХХК ажиллаж байна. Тасалбарыг www.shoppy.mn хаягаар хандан, авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9912-6767, 8301-7777 утаснаас лавлана уу!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top