Гвинет Пэлтроу шинэ нөхөртэйгөө жаргалтай байна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 08

 

46 настай жүжигчин Гвинет Пэлтроу өнгөрсөн есдүгээр сард 47 настай продюсер Брэд Фэлчактай гэрлэсэн билээ. Тэд дөрвөн жилийн өмнөөс үерхэж эхэлсэн аж. Хосууд хуримаа хийснийхээ дараа нам гүм байсан бол өчигдөр хамтдаа олон нийтийн арга хэмжээнд ирсэн байна. Тэд хувцасаа хослуулан өмсч, хамтдаа маш жаргалтай яваа нь олны харцыг булаажээ.

Гвинет, Брэд нар найруулагч, продюсер Райан Мерфигийн алдрын одны арга хэмжээнд оролцжээ.

Холливудын А зэрэглэлийн жүжигчдийн нэг, басхүү өндөр боловсрол, язгууртан гэр бүлээс гаралтайгаараа бусдаасаа ялгардаг Гвинет Пэлтроугийн хувьд Брэд Фэлчак хоёр дахь нөхөр нь юм. Гвинет өмнө нь дуучин Крис Мартинтай гэрлэж, хүү, охин хоёрын ээж болсон билээ. Тэд 2014 онд 10 жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан юм. Гвинет Пэлтроу мөн жүжигчний карьераа эхлэх үедээ Брэд Питтэй үерхэж байсан билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(67.8.236.210) 2018 оны 12 сарын 10

Ene xuuxen neex ene tsagiin aldartai saixan xuuxneer todorch ene ter bolood baisan ter ni yaxaw gexdee bi l law ene jujigchnii togloson neg ch Kinog medexgui,neg ch dur ni setgeld monxroogui shdee,barag xun bolgon l jujigchin boloyo gewel chadax baixaa

0  |  0
Top