Хүний эрхийн соёлыг хэлэлцэв

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 09

"Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь" симпозиумыг Хүний эрхийн Үндэсний Комисс, Гадаад харилцааны яам, Монголын Эмнести Интернэшнл байгууллага, Монголын Хуульчдын холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран зохион байгуулсан юм. Тус арга хэмжээний нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман нар оролцож үг хэллээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч: "...Монгол Улс 28 жилийн өмнө ардчилсан нийгэм рүү шилжсэнээс хойш хүний эрхийн тал дээр ахиц дэвшил гаргаж байгаа. 2018 оны Freedom House-ийн тайланд дурдсанаар Монгол Улс нь Ази Номхон Далайн бүс нутагт "чөлөөт” гэж эрэмбэлэгдсэн зургаахан ардчилсан орны нэг болжээ” гэж онцлов.  Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж: "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийн боловсрол, соёлыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөний байдлын хэрэгжилтэд ахиц дэвшил гаргахын төлөө сэтгэл, зорилго, үйл ажиллагаагаа нэгтгэн, бусад байгууллагуудтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхэд таатай байна” гэсэн юм.

Арга хэмжээнд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагууд, боловсролын салбарын ажилтан, албан хаагч, багш, сурган хүмүүжүүлэгч, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан, сэтгүүлч, бизнес эрхлэгч, хуульч, хууль сахиулагч, хөдөө орон нутгийн төлөөлөл нийт 120 гаруй хүн оролцлоо.

 

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хулгайчуудтай хурд.м(49.0.147.33) 2018 оны 12 сарын 09

хулгайч хүний эрх гэж юу байдаг юм бэ хүний эрх нэрийн дор асар олон хүний эрх ашгийг зөрчиж байгаа хулгайчдыг хэзээ цаазлах төр бэ ард түмэн хүлээж цөхөрлөө Ж.Мөнхбат гөлөг болон Ж.Эрдэнэбат М.Энхболд эд нарыг хэзээ барьж цаазлах гэж байна аа чадахгүй бол хятадад нь аваачаад тушаачих хятад нь цаазлаад өгөх байх

0  |  0
Top