Цэргийн насныхны эрүүл мэндийг сайжруулна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 09

Нийслэлийн Чингэлтэй дүүргээс дэвшүүлсэн “Эрүүл-2020” хөтөлбөр, “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны долдугаар сарын 02-ны өдрийн А/391 дүгээр захирамжаар батлагдсан “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах” болзолт уралдааныг зарласан байна.

Тус дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 1-19 дүгээр хорооны Ажлын албадууд, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн болзолт уралдааны шалгуур үзүүлэлтийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэж, хороодод ажиллаж байгаа ажээ. 

Чингэлтэй дүүргээс  цэргийн насны залуучуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эмчилгээ, сувилгаа хийхэд онцгойлон анхаардаг юм.

 

 

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top