Мал тооллогынхон сургалтад хамрагдав

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 09

Мал, тэжээвэр, амьтад, хашаа, худаг, тэжээлийн  тооллогын хүрээнд Мал тооллогын 2018 оны ажлын явцыг хянах, шалгах ажлыг зохион байгуулахаар ҮСХ, ХХААХҮЯ-тай хамтран ажиллаж байна. Хяналт шалгалтын ажлаар явах нийт албан хаагчдад мал тооллогын зорилго ач холбогдол, маягт ба түүнийг нөхөх заавар, хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлуудыг дэлгэрэнгүй танилцуулж, сургалт зохион байгуулжээ. Тус сургалт, хэлэлцүүлэгт Үндэсний Статистикийн хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны холбогдох газруудын төлөөлөл хамрагдсан байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top