Авьяаслаг монголчууд: Өнөөдөр ”АЛТАН БАЗЗЕР”-ын эзэн Н.Нарандэлгэр үзүүлбэрээ үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 09

 

"Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг 32 оролцогчийн хагас шигшээ тоглолтын дөрөв дэх дугаар үзэгч та бүхэнд өнөөдөр орой 19.30 цагаас /2018.12.09/ хүрэх гэж байна.

Өнөөдрийн шоу үзүүлбэрийн хамгийн онцлох оролцогчдын нэг бол "Алтан баззер"-ын эзэн Б.Нарандэлгэр буюу Beatbox Ray юм. Тэрбээр хамгийн мэдрэмжтэй, шаардлага өндөртэй, туршлагатай Rokitbay шүүгчийн сэтгэлийг хөдөлгөж, алтан баззерын эзэн болсон.


Б.Нарандэлгэр нь Монголын үндэсний битбокс холбооны тэргүүн. Хөөмий, хархираа, төмөр хуур, аман хуур, морин хуурыг битбокстой хослуулж, бүтээл туурвидаг. Тэрбээр одоо “Улаанбаатар” чуулгад ажилладаг. Б.Нарандэлгэрийн эхний шатны үзүүлбэрт шүүгчид болон танхимд суудлаа эзэлсэн үзэгчид бүгд автсан билээ. Тиймээс ч хагас шигшээ тоглолтын шинэхэн үзүүлбэр нь шүүгч, үзэгчдэд ихээхэн хүлээлт үүсгээд байна. Ямар өнгө аяс, уран сэтгэмж, шинэлэг санаа түүнээс гарах бол гэдэг тун сонирхолтой.

Үзэгчид та бүхэн орой 19:30 цагаас хагас шигшээ тоглолтын шинэ дугаарыг хүлээн авч үзээрэй.

Түүний "Алтан баззер" авсан үзүүлбэр:

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.200) 2018 оны 12 сарын 10

Бүх ард түмний урлагийн үзлэг юм уу Хэдэн дуу сайн дуулсан нь шалгараад байна

0  |  0
Zorig(66.181.178.82) 2018 оны 12 сарын 09

Britans got talen deer yakut emegteig duiraisan l bailee sh dee. Mun useeree olgogdood nugardag emegtei garch bailee.

0  |  0
Top