ӨНӨӨДӨР: Мянгат малчид мэдээлэл хийнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

 

09.00 цагаас “Туушин” зочид буудалд “Монгол Улсын Тогтвортой санхүүгийн форум-2018” болно.

10.00 цагаас: ЭМЯ-ны сургалт мэдээллийн төвийн Б танхимд emneleg.mn вэб аппликейшн танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

10.00 цагаас ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт ШУА-ийн гишүүний ээлжит сонгуульд өрсөлдөж буй 14 эрдэмтний бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 98119897

11.00 цагаас: АШУҮИС-ийн шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн нээлт болно. Нээлтийн ёслолд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон нар оролцоно. Хаана: АШУҮИС-ийн цогцолбор сургууль, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн. Утас: 80016984

11.00 цагаас С.Зориг агсны хөшөөний дэргэд Монголын ардчилсан холбооноос "Ардчилал, хүний эрхийн өдөр" арга хэмжээ зохион байгуулна. Утас: 99085084

11.00 цагаас: Хүний эрхийн Олон улсын өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын байранд болно.

11.30 цагаас: Монголын Үндэсний музейд "Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Боржигон Төгс-Очирын Намнансүрэн-140" архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагаас: Олон улсын Хүний эрхийг хамгаалагчид, хүний эрхийн төлөөх ТББ-ууд Сүхбаатарын талбайд жагсаал, өдөрлөг зохион байгуулна.

12.00 цагаас: Мянгат малчдын зарим төлөөллүүд Мал аж ахуйн салбарын тулгамдсан асуудлаар болон Малчдын нэгдэл байгуулахтай холбогдуулан хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал Tedy төвийн баруун талд Ancore Conference event venue-д болно. Утас: 99990672

*** 

ТӨРИЙН ОРДОНД

Бүлгийн хуралдаан:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; 
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

Ажлын хэсгийн хуралдаан:

  • Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хуульд заасан дүрэм, журмуудыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

 

  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

 

  • Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

 

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top