Озон задалдаг бодисын журмыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

 

Озоны үндэсний албанаас зохион байгуулсан Засгийн Газрын 2018 оны 277 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг танилцуулах сургалтад НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтэс, Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, Дэд бүтцийн хяналтын хэлтэс, Цөм болон цацрагийн хяналтын хэлтсийн 44 улсын байцаагч хамрагдлаа.

Тус семинарт Монреалын протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийн танилцуулга, цаашид квотод хамрагдах бодисууд, квот тогтоох аргачлал, бууруулах хуваарийн талаарх мэдээлэл, шинэчлэн баталсан “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журмыг”-ыг танилцуулга, HCFC хөргөх бодисын талаарх бодлого, дүрэм журмыг бэхжүүлэх талаар хийх шинэчлэл, Засгийн газрын 2018 оны 277 дугаар тогтоолын танилцуулгын талаар  санал солилцжээ.

Засгийн газрын 2018 оны 277 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн мөрдөж эхлэх юм.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top