SOS: Гал түймрийн 15 дуудлага иржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

Хүйтний эрч чангарч, гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд 15 дуудлага иржээ. Гал түймрийн дуудлагын есөн удаагийнх нь пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалан айл өрхийн байшин шатсан дуудлага байсан гэв. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Нарангийн 8 дугаар гудамжны 24 тоотод байшин, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47 дугаар гудамжны 42 тоотод байшин, нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар, Дэнжийн 4 дүгээр гудамжны 146 тоотод байшинд гал гарчээ.

Гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаа энэ үед гэр, орон байрны галын аюулгүй байдлыг ханган, яндан пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүй гэртээ үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top