Технологи: Өнөөдөр нээлтээ хийж буй Emneleg.mn app танд ямар үйлчилгээ үзүүлэх вэ?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

Эрүүл мэндийн яамны сургалт мэдээллийн төвд өнөөдөр /2018.12.10/ монгол залуусын бүтээсэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ олгох боломжтой Emneleg.mn вэб аппликейшныг танилцуулж байна. Өнөөдөр нээлтээ хийж буй Emneleg.mn app-аас иргэд ямар мэдээлэл авах боломжтойг танилцуулъя.  

ЭМНЭЛЭГ.МН вэб аппликейшн нь дараах 4 үндсэн цэстэй.

  • Эмнэлэг
  • Мэдээлэл
  • Эмч дуудах
  • Цахим эмч

ЭМНЭЛЭГ цэс

Эмнэлгүүдийн хаяг байршил, үйлчилгээний төрөл, ажиллах цаг, хүний нөөц болон техник технологийн мэдээллийг авах боломжтой. Өөрийн сонирхож буй эмнэлгийн талаарх мэдээлэл хайх эсвэл өөрийн зовиурын дагуу эмнэлгээ хайж болно. Тухайн эмнэлгийн танилцуулга, хаяг, байршил, холбоо барих утасны дугаар, цагийн хуваарь, эмнэлгийн ойролцоох автобусны буудал зэргийг харуулна.

МЭДЭЭЛЭЛ цэс

Өвлөн болон анагаахын шинжлэх ухааны ололт амжилт, эм, эмийн бүтээгдэхүүн зэрэг эрүүл мэндтэй холбоотой бүх л мэдээ мэдээллийг нэг дороос авна.

“ЭМЧ ДУУДАХ” цэс

Энэ цэснээс өөрт хэрэгтэй үйлчилгээгээ сонгож, баталгаажуулна. Та гэртээ эсвэл ажлын байран дээрээ өөрийн боломжтой цагаа тохирч, сонгосон үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжтой. Өөрийнхөө зовиурын дагуу гарч ирж байгаа асуултуудад үнэн зөв хариулж, цаг алдалгүй өөрийгөө оношлох боломжтой. Өөрөөр хэлбэл, та цагийн болон дусал тариа хийлгэх эмчээ байгаа газраа дуудах болон цаг тохирч эрүүл мэндийн зөвлөгөө авах, анхан шатны үзлэг оношилгоо хийлгэж болно гэсэн үг.

“ЦАХИМ ЭМЧ” цэс

“Цахим эмч” буюу өөрөө өөрийгөө оношлох хэсэг. Та насанд хүрсэн, хүүхэд, эрэгтэй эмэгтэй гэсэн дөрвөн хэсгээс сонгож, өөрийнхөө зовиурыг таниулж, гарч ирсэн асуултуудад үнэн зөв хариулснаар цаг алдалгүй анхан шатны онош тогтоох боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ахмад настан(202.9.43.92) 2018 оны 12 сарын 10

Хөгшидөд цахим эмч, дуудах 2-л хамгийн хэрэгтэй юм байна даа.

0  |  0
Top