Зэвсэг үйлдвэрлэл 2.5 хувиар өсчээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

2017 онд дэлхийн хамгийн том 100 зэвсэг үйлдвэрлэгчийн борлуулалтын нийт эргэлт 2016 оныхоос 2.5 хувиар, 2002 оныхоос 44 хувиар өсч, 382.2 тэрбум ам.долларт хүрчээ.

Стокгольмын олон улсын энх тайвны асуудлыг судлах институт /СОУЭТАСИ/ дэлхийн хамгийн том зэвсэг үйлдвэрлэлийн 100 компанийн жагсаалтыг нийтэлжээ. Сүүлийн гурван жил зэвсгийн борлуулалтын хэмжээ тогтмол өссөн дүнтэй байна.

Тус жагсаалтад орсон АНУ-ын 42 компанийн нийт борлуулалтын хэмжээ 2 хувиар өсч, дэлхийн зэвсгийн борлуулалтын нийт хэмжээний 57 хувиар эзэлсэн нь энэ зах зээл дээр АНУ давамгайлах байр суурийг эзэлж буйг гэрчилж байна.

Өнгөрсөн онд тус жагсаалтад багтсан ОХУ-ын 10 компани зэвсгийн зах зээлийн 9.5 хувийг бүрдүүлж, хоёрдугаар байранд оржээ. 2002 оноос хойш хоёрт жагсаж байсан Их Британи гуравдугаар орсон байна. Оросын зэвсэг үйлдвэрлэгчдийн нийт борлуулалт 8.5 хувиар өссөн дүнтэй байна.

Европ тив Их Британи улс зэвсэг үйлдвэрлэлээрээ тэргүүлсэн хэвээр байна. Тус жагсаалтад Их Британийн нийт 7 компани багтжээ. Тэдгээрийн борлуулалтын хэмжээ 2.3 хувиар өсч, дэлхийн зах зээлийн 9 хувийг эзэлж байна. Туркийн компаниуд зэвсэг борлуултаа ихээхэн хэмжээгээр буюу 24 хувиар нэмэгдүүлсэн аж.

Дэлхийд зэвсэг үйлдвэрлэлээрээ АНУ-ын “Lockheed Martin” концерн тэргүүлж байгаа бол дараагийн хоёр байранд мөн тус улсын “Boeing”, “Raytheon” компаниуд бичигдэж, Их Британийн BAE Systems компани дөрөвт жагсчээ. Эхний аравт анх удаа Оросын "Алмаз-Антей" орсон байна. Тус компани 2016 онд 14 дүгээр байранд орж байжээ.

1966 онд үүсэн байгуулагдсан СОУЭТАСИ үйл ажиллагаа нь мөргөлдөөн, зэвсэглэл болон зэвсэг хураалтад хяналт тавьдаг хараат бус төв юм.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top