Хан-Уул: Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

Хан-уул дүүргийн X хорооны 6000 орчим иргэн амьдардаг "Буянт-Ухаа 2" хороолол, 3000 орчим иргэн амьдарч байгаа Морин давааны суурьшлын бүсүүдэд нийтийн тээврийн хүртээмж муу байгаагаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд болон иргэд хөнгөлөлттэй үйлчилгээгээ авч чадахгүй, мөнгөн хохирол учирч байгаа талаар санал хүсэлтүүд их ирдэг ажээ.

Иймд НИТХ-ын төлөөлөгч, ХУД-ийн Засаг дарга Ж. Алдаржавхлангаар уламжлуулан Нийслэлийн тээврийн газарт автобусны чиглэл нэмж өгөх саналыг тавьж байсны дагуу уг асуудал нааштай шийдэгдэж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох тооцоо судалгаа хийсний дүнд 2019 оны нэгдүгээр сараас Ч:67 чиглэлийн "Буянт-Ухаа 2 хороолол-Нисэх", Морин даваанаас үйлчлэх Ч:68 чиглэлийн "Морингийн даваа-Нисэх" чиглэлийг шинээр нээж, үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top