Хүний эрхийн үндэсний комисс, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтарч ажиллана

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

 

Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр (2018.12.10) хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийг Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын дарга Ж.Бямбадорж, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар үзэглэсэн юм.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Монголчууд эхчүүд, эмэгтэйчүүдийнхээ сургаал, үгийг амьдралдаа мөрдөж, хүндэтгэж ирсэн уламжлалтай. Гэвч өнөөдөр эл байдал алдагдаж, хүний эрхийн зөрчил ихээр яригдаж байна. Дэлхий нийтээрээ хүний эрхийг ижил тэгш хангах зорилт тавьсан үед уламжлалт байдалдаа эргэж очихыг эрмэлзэх ёстой” гэдгийг онцлов. Тус хоёр байгууллага нарийвчилсан төлөвлөгөөний дагуу хамтарч ажиллах юм байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top