Мадридад олон мянган Санта Клаус сайн үйлсийн төлөө гүйжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

Олон мянган Санта Клаус /Испани, Папа Нэоли/ Испани улсын нийслэл Мадрид хотноо зохион байгуулсан марафон гүйлтэд оролцжээ. Нийт долоон мянган Санта Клаус ногоон хувцастай бяцхан туслах эльфүүдийн хамтаар Мадридын төв гудамжаар гүйж, таван км зам туулсан байна.   

Тэд хорт хавдраар шаналж буй хүмүүст тусламж үзүүлдэг Intheos санд мөнгө цуглуулах, анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор марафон гүйлтийг зохион байгуулсан аж.     

Зул сарын баярын өмнө нь олон хотуудад зохион байгуулдаг марафон гүйлтийг бодвол хамгийн олон хүн оролцсоноороо тус сайн үйлсийн арга хэмжээ онцлог болжээ.


Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Madridad hylgai ikhe(148.60.92.227) 2018 оны 12 сарын 10

hegsin Madrid bol gadniihaniig anddaggyi hylgai asar ikhe bi neg eder gyrban ydaa yyrgebcheen syilyylsan?mas bolgoomjtoi yabahgyi bol araas abtobysand orhod hyrtel hezeenii yyrgebchinii amiig neesen baih jiseenii!hylgaich nar ni hoyor hoyoroo yabdag yum!

0  |  0
Top