Д.Сарангэрэл сайд жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй тусламж үзүүлэхийг үүрэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

Өнгөрсөн долоо хоногт ЭХЭМҮТ-д амаржих байсан эмэгтэй төрөх тасгаа хайж явсаар эмнэлгийн гадна амаржсан тохиолдол билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭХЭМҮТ, аймгуудын нэгдсэн эмнэлэгийн захирал, дарга нарт албан даалгавар өгчээ.  Уг албан бичигт аль ч эрүүл мэндийн байгууллагууд жирэмсэн эмэгтэйд хүндрэл учруулахгүй, оршин суугаа байршилд ойрхон, харьяалал харгалзахгүйгээр тусламж үзүүлэхээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг тусгажээ. Эрүүл мэндийн байгууллагуудын гадна ба дотор хаягжилтыг өдөр ба шөнийн аль ч цагт иргэдэд ойлгомжтой болгохыг чиглэл болгосон байна.


Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.216.214) 2018 оны 12 сарын 11

Хаана юу ярихаа мэддэггүй шизотой эмгэн тэтгэвэртээ гараач. Үгийн алдаа ч засч чадахгүй. Харьяалалгүй төрөхөөр 1-р төрөх, эх нялхсын ачаалал ихсээд буцаасан харьяаллаар нь явуулсан эмч дахиад буруутах юм уу. Эрүүл мэндийн талаар А ч байхгүй өөрийгөө хийж чадаад байна гэж бодоод сууж байгаа үнэхээр гутамшиг

0  |  0
Чукча дурак(202.179.24.7) 2018 оны 12 сарын 11

Оросын сүлжээний БАД-н рекламыг зогсоо.Хэрэв Америкийн бүтээгдэхүүн гэж сурталчилж байгаа бол тэнд зөвшөөрсөн мэдээллийг л цацаж болно.Оросын с.үлжээнүүдээр орж ирж байгаа бүгд луйвар.

0  |  0
ард түмэн(66.181.180.176) 2018 оны 12 сарын 10

энэ авгай тэтгэвэртээ гараач ээ таны удирдсан эмнэлэгүүд үнэхээр хариуцлагөнүй бна та нүүрнийхээ унжсан арьсыг татууож ботокс филлер шахуулж өдрийг өнгөрөөдөгийн гай дээр нь мэргэжлийнх биш

0  |  0
ард(122.201.20.190) 2018 оны 12 сарын 10

Ганц зөв юм хийж дээ, баяр хүргье

0  |  0
зочин(203.217.138.2) 2018 оны 12 сарын 10

тахир дутуу хүмүүст адилхан үйлчилбэл яасан. Зөөж суухад хүртэл хажууд нь хүн хэрэгтэй өрөөсөн гар өрөөсөн хөлтэй хүмүүсийг хүний тооноос хассан. 2, 3 давхарт хүртэл гаргахад цахилгаан шаттай эмнэлэг алга. Мэдрэлийн тасаг нь 3 давхарт байрлана. утга алга. Утсаар харвасан хүнд зөвлөгөө өгөх ч хүн алга

0  |  0
Top