Их Британийн миссийг 15 настайд нь хүчээр нөхөрт гаргаж байжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

 

35 настай Руби Марье нь Их Британийн хэд хэдэн томоохон миссийн тэмцээний ялагч билээ. Бүсгүй одоо нөхөр, хүүгийн хамт аз жаргалтай амьдардаг аж. Тэгвэл Руби саяхан өнгөрсөн амьдралынхаа талаар олны анхаарлыг татсан баримт дэлгэжээ.

Бүсгүй 15 настайдаа эцэг, эхийн хамт Бангладешаас Их Британид ирсэн байна. Гэвч эцэг, эх нь Их Британид ирээд охиноо хүчээр хүнтэй гэрлүүлжээ. Руби нөхрийнхөө боол мэт байсан талаараа ярьсан байна. Нөхөр нь түүнийг жирэмслүүлэх гэж өдөр бүр хүчирхийлдэг байсан гэнэ. Тэрбээр хүүхэдтэй болвол Их Британид амьдрах эрхтэй болох гэж тийм үйлдэл хийдэг байжээ.

Бүсгүй төрөх гэж эмнэлэгт ирснээр нөхрөөсөө зугтаж чадсан байна. Руби гэр бүлийнхэнтэйгээ ч харилцаагаа тасалжээ.

Руби одоо моделиор ажиллаж, хүмүүнлэгийн үйлсэд оролцож, цагаачдын дундах албадан гэрлэлттэй тэмцдэг болжээ.

О.САША

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(155.4.39.118) 2018 оны 12 сарын 11

estoi hogiin amitad Milat gd 1 bangla tai hamt ajilladag blaa ho

0  |  0
уншигч(112.72.2.206) 2018 оны 12 сарын 10

Бангладешчууд үнэхээр тэнэг хүмүүс байна лээ. төрсөн хүүхдээ 14, 15 хүрмэгц нь мөнгөний төлөө нөхөрт хүчээр өгчихдөг.

0  |  0
Top