Цэцэрлэгийн багш нарын ур чадварын тэмцээн болж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10


Нийслэлийн Чингэлтэй дүүргээс цэцэрлэгийн багш нарын дунд “Хөгжмийн багш нарын ур авьяас”-ын уралдааныг өнөөдөр (2018.12.10) зохион байгуулж байна.

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүд сүүлийн жилүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ы монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгүүд, Хэнтий аймгийн цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж байгаа ажээ.  Тус уралдаанд Чингэлтэй дүүргийн 14, Хэнтий аймгийн 12,  БНХАУ-ын ӨМӨЗО-ы зургаан цэцэрлэгээс нийт 32 багш оролцож, сэтгэлгээ, урлаг, уран сайхан, гоо зүйн авьяас, бүтээлч сэтгэлгээ, бүтээмжийн ур авьяас, бага насны хүүхэдтэй ажиллах ур авьяас гэсэн дөрвөн  төрлөөр авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top