Google компанийн ажилтан албан өрөөндөө амьсгал хураажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

Технологийн алдарт Google компанийн Нью-Йорк хотын байранд тус компанийн софтвейр инженер Скотт Крулчик нас барсан байдалтай олджээ. Орон нутгийн цагаар өнгөрсөн баасан гарагт буюу 2018.12.07-нд 21:00 цагаас түүнийг компанийн зургаан давхар дахь өрөөнөөс олжээ. Одоогоор үхлийн шалтгаан бүрэн тодорхой болоогүй байна.

Нас барсан ажилтан Скотт Крулчик нь Карнеги Мелоны их сургуулийг компьтерийн шинжлэх ухааны чиглэлээр төгсч, 2017 оны зунаас Google компанийн Нью-Йорк дахь салбарт дадлагажигчаар ажилд оржээ. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард бүтэн цагийн ажилтан болсон байна.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top