Азербайжаны Ерөнхийлөгчийн охиноос салсан дуучин Эмин дахиад аав болно

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

 

Азербайжан, ОХУ төдийгүй орос хэлээр ярьдаг бүх оронд алдартай дуучин Эмин Агаларов өнгөрсөн зун хуримаа хийсэн билээ. Эмин өмнө нь Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевийн охин Лейла Алиевагийн нөхөр байсан юм. Тэд есөн жил хамт амьдрахдаа гурван хүүхэдтэй болсон.

Тэгвэл 38 настай Эмин Агаларов өнгөрсөн зун 31 настай модель Алена Гавриловатай гэрлэсэн билээ. Тэдний хурим олон алдартай зочидтой, тун чиг сүрлэг болжээ.

Эминий эхнэр Алена жирэмсэн гэнэ. Тэд энэ тухай мэдээллийг үгүйсгэж байсан ч Эмин саяхан сэтгүүлчдэд дахиад аав болох гэж байгаагаа дэлгэжээ. Дуучин залуу Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевийн охин Лейла Алиевагаас төрсөн гурван хүүхдээсээ гадна хуучин эхнэрийнхээ өргөмөл охиныг төрсөн хүүхэд шигээ хайрладаг аж. Мөн шинэ эхнэрийнх нь өмнөх гэрлэлтээс төрсөн 11 настай хүүг төрсөн эцэг шиг нь өсгөж байгаа юм.

Эмин Агаларов проводит время с бывшей женой и ее приемной дочерью

Эмин хуучин эхнэр Лейлатайгаа маш нөхөрсөг харилцаатай.

О.САША

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top