Хотын дарга С.Батболд ажлаа өглөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

 

Хотын дарга С.Батболд өнөөдөр /2018.12.10/ албан тушаалаасаа огцорч, ажлаа хүлээлгэж өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдыг албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардсан билээ. Улмаар НИТХ-ын дарга С.Амарсайханд албан бичиг илгээж, Хотын дарга С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүлсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн НИТХ-д ирүүлсэн саналыг  хүндэтгэн хотын захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн сарын 27-нд хүргүүлсэн. Энэ хүсэлтийг харгалзан Ерөнхий сайд өөрийн саналаа эргүүлэн татаж авснаа албан бичгээр НИТХ-д мэдэгдсэн байсан бол өнөөдөр тэрбээр захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Ингэснээр хотын дарга С.Батболд дөнгөж сая албан тушаалаасаа албан ёсоор бууж, хотын орлогч Ж.Батбаясгаланд ажлаа хүлээлгэж өгөөд байна. Хотын дараагийн дарга тодортол Ж.Батбаясгалан үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.

Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэж өгөх үеэрээ “Миний бие Монгол төрийн төлөө 28 жил тасралтгүй ажилласан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал болон олон хүчин зүйл шалтгааныг харгалзан үзээд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Нийслэлийн хувьд ажил тогтвортой сайн байсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Нийслэл өөрөө олон талт үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын ажлын 50 хувийг үүрч явдаг. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 60 гаруй хувьтай биелсэн. Дээд түвшинд явагдаж байгаа улс төрийн тэмцэл НИТХ руу орох ёсгүй. Огцруулах бичгийн үндэслэл миний хийсэн ажилтай дүйцэхгүй байсан учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Хамтран зүтгэж байсан та бүхэндээ баярлалаа. Бид бүхэн маш том зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж байсан. Хамтран зүтгэгчид энэ ажлуудаа гүйцээнэ гэдэгт итгэлтэй байна. 2.6 жилийн хугацаанд хотын удирдлагын багийн бодлогыг ямагт дэмжиж, сайн муу санал шүүмжлэлээ харамгүй хэлж байсан нийслэлийн иргэддээ талархлаа. Нийслэл хот улстөржих талбар биш. Энд ажил буцалж, өрнөж байдаг газар учраас улстөрчийн хувьд шийдвэр гаргасан. Ирэх оны төсөв, үндсэн чиглэлийг НИТХ хуулийн хугацаанд баталсан учраас нийслэл хотод ганц хором, ганц өдөр ч ажил цалгардахгүй гэдэгт итгэж байна” хэмээн тодотгож, НИТХ-ын дарга С.Амарсайхан болон нийслэлийн удирдлагын багийнхан Хотын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаатай холбогдуулан хүндэтгэл үзүүллээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hyrelsyh(174.221.144.163) 2018 оны 12 сарын 10

Ingeed goomo boldog baij aimhai gedeg ni togloj baihad hehe

0  |  0
Зочин(64.119.26.41) 2018 оны 12 сарын 10

С.Батболд ажилаа өгөх боллоо,ажилаа өгөхөө больсон гээд л одоо болохоор ажилаа хүлээлгэн өглөө гээд л.... Энэ ямар учиртай юм бэ.Улс төрийн тоглоом уу, эсвэл шоглоом уу.Ямар ч ойлгомжгүй юм

0  |  0
Иргэн(64.119.26.83) 2018 оны 12 сарын 10

С.Батболд дарга сайн ажиллаж байсан?! Энэ ЗГ өөрсдөө ажил хийх чадваргүй өрөөлийг ажлыг нь хийлгэдэггүй дэггүй хүмүүсийн нэгдэл болсон нь харамсалтай?! Миний бодлоор Хүрэлсүхтэнгүүд ажлаа өгөөд галагшаа яваасай?! Ямар сураагүй биш?! Тэгвэл Монгол жлс хөгжихөөр байна?!

0  |  0
эмээ(139.5.218.202) 2018 оны 12 сарын 10

Бат болд амарч дээ. Аль муугаар хэлүүлж үйл тамаа цайж байснаас явсан нь дээр .Ард түмэнд очиж ядуураас аварах ёстой мөнгийг авсан Солтаан нарын луйварчдыг яаж шийтгэх юм бол доо. Эрх мэдлийн төлөөх дайнаас хол байсан нь дээр . Одоо Хүрэлсүхийг шударга ёсыг яаж тогтоохыг харах л үлдлээ.

0  |  0
Gana(150.129.141.73) 2018 оны 12 сарын 10

Muruuruu muu ch ugui ajlaa hiij bgaa huneer oroldoj baihaar ter JDUchidee l tseverlemeer yum doo.

0  |  0
hvrelsvh(202.126.89.93) 2018 оны 12 сарын 10

Bayr hvrgie

0  |  0
Top