Дэлхийн хамгийн булчинлаг имж үхжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

Австралийн The Kangaroo Sanctuary Alice Springs дархан цаазтай газрын хамгийн алдартай имж үхжээ. Дэлхийн хамгийн булчинлаг, 2 метр өндөр Рожер нэртэй имж 12 насалсан бөгөөд имжийг хөгширч, нас гүйцсэний учир үхсэн гэж үзэж байгаа аж.

Тус дархан цаазтай газрын дарга Крис Барнс “Дэлхийн сая сая хүний хайрыг татсан, гайхамшигтай амьдралыг туулсан Рожерийг бид санах болно” хэмээн өөрийн твитертээ бичжээ.

Рожерийн эх машинд мөргүүлж, үхсэн байхад нь Барнс нялх имжийг эхийнх нь уутнаас гарган авч, тэжээсэн юм. Рожерт зориулан тэрбээр имжний дархан цаазтай газрыг 2011 онд байгуулсан ба өдгөө тус дархан цаазат газар маш олон тооны амьтадтай болсон гэнэ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top