Miss Universe: Мисс Д.Долгионы ДЭГЖИН ДЭЭЛ шуугиулав

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, 66 жилийн түүхтэй “Miss Universe” гоо сайхны уралдаанд энэ жил анх удаа монгол бүсгүй оролцох гэж байгаа билээ. "Miss Universe Mongolia" уралдаан гурван сарын хугацаанд үргэлжилж, 2018.10.17-нд Д.Долгион үндэсний ялагчаар тодорсноор Тайланд улсыг зорьж, “Miss Universe”-д эх орноо төлөөлөх болсон юм. Д.Долгион хэдийнэ Тайландад очиж, энэ өдрүүдэд “Miss Universe”-ийн өрсөлдөөн ширүүн өрнөж байна.

Уралдааны "Шилдэг үндэсний хувцас" шалгаруулалт өчигдөр /2018.12.10/ болов. "Торго" салоны урласан үндэсний дээлийг мисс Д.Долгион амилуулж, шалгаруулалтын дөрвөн онцлох хувцасны нэгээр нэрлэгдсэн байна. 67 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус уралдаан арванхоёрдугаар сарын 17-ны өдөр ялагчаа тодруулна.

Д.Долгионы хувьд 2012 онд “Мисс Moнголиа” шалгаруулалтын үндэсний ялагч болж, Японд болсон ”Miss International 2012” тэмцээнд оролцож байсан юм.

"Miss Universe" гоо сайхны олон улсын уралдаан нь энэ төрлийн бусад шалгаруулалтаас онцлогтой буюу хамгийн ардчилсан нь гэгддэг. Тухайлбал, энэ жил уралдааны түүхэнд анх удаа Испани улсыг төлөөлж Анжела Понсе гэх трансжендер бүсгүй 90 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр сонгогдоод байгаа бол Монголын шалгаруулалтад трансжендер мисс Б.Солонго амжилттай оролцож, шилдэг 15-д үлдсэн юм.

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(49.0.140.90) 2018 оны 12 сарын 12

Хѳгшин хужаагийн дэвсгэр л мисс гээд явах эмгэнэл юм даа.Ээж гэж японд ах дүүсээ хѳгшин ѳвгѳнтѳй зуучилж суулгаад тэтгэмжийг нь идсэн хогиын авгай байдаг.

0  |  0
зочин(49.0.140.90) 2018 оны 12 сарын 12

Хѳгшин хужаагийн дэвсгэр л мисс гээд явах эмгэнэл юм даа.Ээж гэж японд ах дүүсээ хѳгшин ѳвгѳнтѳй зуучилж суулгаад тэтгэмжийг нь идсэн хогиын авгай байдаг.

0  |  0
g(66.181.160.14) 2018 оны 12 сарын 11

huurhun bn manai MGL ohin

0  |  0
kk(64.119.25.235) 2018 оны 12 сарын 11

miss gechiheed yun muukhai dombogor sandaluud omsoo ve

0  |  0
Top