Абу-Даби хотноо тэмээтэй эргүүлийн цагдаа үүрэг гүйцэтгэнэ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

Арабын Нэгдсэн Эмиратын нийслэл Абу-Даби хотноо тэмээтэй тусгай эргүүлийн цагдаа үүрэг гүйцэтгэнэ гэж Gulf News хэвлэлд мэдээлжээ.

Абу-Даби хотын цагдаагийн ерөнхий газрын дарга Мухаммед аль Ремусигийн мэдэгдсэнээр, аюулгүй байдлыг хангахын сацуу Эмиратын уламжлалыг хадгалах зорилгоор ийм шийдвэрийг гаргасан гэнэ.

Хамгийн өндөр стандартын дагуу цагдаа нарыг тэмээ унаж үүрэг гүйцэтгэх, олон нийттэй харилцахыг сургасан гэж тэрбээр онцолжээ. Тэмээтэй эргүүлийн цагдаа нар зөвхөн цөл газар төдийгүй хотод ч үүрэг гүйцэтгэх аж.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top