Ё.Баатарбилэг: УИХ-д учир зүйгээ олоогүй асуудал оруулж ирж байгаа нь Төрийн зовлон болж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11
  • Шударга ёс тогтоох зорилготой Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  улс төрийн алхмууд шинэ долоо хоногт ч үргэлжилж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг томилогдоход санал өгч, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад оролцож байсан гишүүн Ё.Баатарбилэгийг бид энэ удаад урьж, ярилцлаа. Түүний хувьд дэмжиж байсан Засгийн газраа огцруулахаар санал гаргаж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ганхуулаад амжсан. МАН-аас үүссэн улс төрийн  халуухан үйл явдлуудыг тэр хэрхэн дүгнэж байгааг тодрууллаа. Улаанбаатарын утааг арилгахад Засгийн газар, салбарын сайдын хийж хэрэгжүүлж буй ажлуудад тэр шүүмжлэлтэй хандах үндэслэл байгаа гэдгийг ч онцолсон юм.

-Өнгөрсөн  долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас ямар ч үр дүн гарсангүй. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-Монгол Улсын засгийн газрын асуудал хоёр долоо хоног бужигнаад, хэлэлцэх ёстой гол гол хуулийн шинэчлэл, өөрчлөлтүүд орж амжсангүй хойшиллоо.

/Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!/

Үргэлжлэл: Үүнтэй холбоотойгоор Ч.Улаан гишүүнийг Ерөнхий сайд ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшүүлж, Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжээд ороод ирсэн. Гэтэл дахиад л хойшиллоо. Өөрөөр хэлбэл, гурван долоо хоногийн өмнө чуулганы хуралдаанд оруулж ирсэн асуудлыг одоо болтол шийдээгүй байна. УИХ дахь АН-ын бүлгээс санал болгож байгаа Ерөнхий сайд нь өөрөө оруулж ирж танилцуулах ёстой гэж үзсэн. Тэгтэл Ерөнхий сайд орж ирээгүй, ингээд л хойшилсоор байгаа. Үүний дараа дахиад ЗТХ-ийн сайд ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн, БСШУС-ын сайдыг огцруулахаар өргөн мэдүүлсэн. Манай Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар БСШУС-ын сайдын асуудал орж ирэх байх. Үүний дараа дараагийн Боловсролын салбарын сайдыг оруулж ирнэ. Энэ мэтчилэн салбарыг толгойтой байлгаж, үйл ажиллагаа явуулах хэвийн нөхцөлийг хангахын тулд УИХ-ын зүгээс оруулж ирсэн даруйд нь л шийдээд явах ёстой байна.

-МАН-ын хуваагдал олон нийтэд нэгэнт ил боллоо. Энэ хагарал хэнд ашигтай вэ? /Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!/

 

Үргэлжлэл: Энэ бол ардчилсан эрх зүйт төртэй нийгэмд байдаг л асуудал. Ер нь удирдлагуудынхаа түвшинд үл ойлголцол, учир зүйгээ олохгүй бол энэ нь өөрөө төр рүү, УИХ руу орж ирвэл төрийн зовлон болно. Одоогоор бид намын асуудал яриагүй байгаа. УИХ дах намын бүлэг, байнгын хороод, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаануудыг жигд, хэвийн үргэлжлүүлэх,  цаг нь тулчихсан нэн яаралтай асуудлуудаа хэлэлцээд явах шаардлагыг тавьж байгаа.

-МАН 2016 оны сонгуулийн үр дүнгээр үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 65-уулаа суусан. Одоо хоёр дахь Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байна?

Үргэлжлэл: Өнөөдөр ам.долларын ханш ямар байна, бензиний үнэ ямар байна, ард түмний амьдрал бодит байдал дээр ямар байгаа вэ зэргийг харахаар бас учир дутагдалтай харагдаж байгаа юм. Өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж байсан гэдгийг би мэднэ. Одоо бол танхимын сайд нар өөр өөр юм ярьдаг, чуулганы хуралдаан дээр хэрүүл хийдэг зэрэг байдал энэ Засгийн газрын үед илүү их анзаарагдаж байна. Олон түмний нүдэн дээр болж байгаа үйл явцыг би дүгнэх нь бараг илүүц биз.

-БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат утаа буурахгүй бол ажлаа өгнө гээд мэдэгдчихсэн байгаа шүү дээ. Утаа буурах байтугай улам л хэцүү болж байна?

-Юу хийсэн нь мэдэгдэхгүй байхад утаа яаж буурсныг би хэлж мэдэхгүй байна. Утаа буурсан буураагүй дээр дүгнэлт нь яаж гарахыг мэдэхгүй. Дээрээс нь сайд нь ямар байр суурь барихыг хэлж мэдэхгүй байна. Юу ч хийгээгүй юм чинь хэлэх үг байхгүй биз.

-Өнгөрсөн хугацаанд утаа бууруулахад олон тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Тэгвэл тэр их мөнгийг одоогийн байгаа нөхцөлөөс илүү их утаатай болохоос хамгаалж зарцуулсан гэсэн үг үү? Эсвэл үр дүнгүй зарцуулалт гэж ойлгох уу?

Үргэлжлэл: Бид нарт аудитын дүгнэлт цаасаар ирдэг болохоор танилцсан л даа. Эхний зарцуулсан олон тэрбум төгрөгийн асуудал дээр ийм маягаар хариуцлага тооцох гэж байгаа бол ирэх 2019, 2020 онд хэчнээн төгрөг ч утааг бууруулахаар төсөвт суулгах хэрэггүй болж байна. Эргээд хэнээс хариуцлага нэхэх дээр итгэл маш сул байгаа. Магадгүй  хариуцсан албан тушаалтнууд нь хариуцлагаа нэмэгдүүлээд, хэрэгжих гэж байгаа төсөл хөтөлбөрүүд нь үнэхээр шинжлэх ухааны үндэслэлтэй байгаад үр дүн гарч эхэлсэн үед л амжилттай гэж хэлэхгүй бол наана нь хэлж мэдэхгүй л байна.

-Та БСШУС-ын дараагийн сайд хэн байвал илүү үр дүнтэй ажлуудыг хийж, салбараа хөгжүүлнэ гэж харж байна вэ? 

-Ажлаа сайн хийж чаддаг л хүн байх ёстой гэж бодож байна. Тэрнээс сайд болъё гэж хүссэн болгоныг болгож болохгүй ээ. Бараг л ингэсээр явж ирсэн шүү дээ. Төрийн ажил гэдэг чинь тодорхой хуулийн хүрээнд, хуулийн дор, хууль дээдлэх зарчмаар явдаг. Багаараа ажилладаг, манлайлал үзүүлж, зарчим барьж ажиллаг ийм л хүн байх ёстой. Харамсалтай нь,  сайд ч юм уу, тодорхой албан тушаалд томилохдоо шагналын, эсвэл ямар нэг зүйлд барьцаа болгох маягаар томилгоо хийвэл хэн ч болоод ялгаагүй. Салбараа сайн мэддэг хүн л боловсролын сайд болоосой гэж бодож байгаа. Ер нь давхар дээлгүй хүн байх нь зүйтэй гэсэн бодолтой болж байна. Яагаад гэвэл одооны сайд нар бүгд УИХ-ын гишүүд байна. Тийм болохоороо УИХ-ынхаа дээр гараад суучихлаа. Чуулганы хуралдаан дээр гишүүдийг загнаад л. Давхар дээлтэй хүмүүс УИХ-ын чуулганы хуралдаанд орох завгүй байдаг юм бол дан дээлтэй хүнийг сайд болгоё л доо. Тэгээд гишүүн нь гишүүнийхээ ажлыг, сайд нь сайдынхаа ажлыг хийгээд явах хэрэгтэй.


- ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан нь эхнээсээ нотлогдож байна. Энэ зээлийг өмнөх Засгийн газрыг унагаахад кноп дарсан хүмүүст шагнал болгож өгсөн гэж яригдаж байна. Та  тухайн үед Засгийн газраа унагаах кноп  дарсан гишүүдийн нэг. Тиймээс та бүгд саналаа ингэж үнэлсэн хэрэг үү?

-ЖДҮХС-гийн зээлийг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаахад санал өгсөн гишүүдэд төлөөс болгож өгсөн гэж би бол бодохгүй байна. Ар гэр нь тодорхой бизнес, аж ахуй эрхэлдэг улстөрчид олон л байгаа. Тэр журмаараа зээл, хөтөлбөрүүдэд хамрагдаад явж байгаа юм болов уу гэж харж байгаа.

Б.Мөнхзаяа

Д.Даяндалай

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зз(202.126.89.39) 2018 оны 12 сарын 11

ШАЛ ТЭНЭГ ЮМ ЯРИХ НЬ ИЧГЭВТЭР...

0  |  0
Mnl(202.9.44.148) 2018 оны 12 сарын 11

Ene 1 gulug yu genvv ynshsangvi

0  |  0
ЗОЧИН(43.242.243.233) 2018 оны 12 сарын 11

КОНЦЕСИЙН АСУУДАЛ ОГТ БАЙГААГҮЙ ЮМ ШИГ. ЭРДЭНЭБАТЫН ЗАСГИЙН ГАЗАРЧИН КОЦЕСС ХУВААРМЛАЖ НОМТОЙБАЯР ЧИНЬ ТЭР ИХ МӨНГӨӨР ХУВИЙН ГЭЭД БАЙГАА ЦАГААН СУВРАГА РУУ ЗАСМАЛ ЗАМ ТАВИАД БАЙНА ГЭЭД ЭНЭ ЗАСАНГ ЧИНЬ УНАА БИЗ ДЭЭ. ОТГОН ХЭНЧ ГЭНЭ ҮҮ ЭНЭ НЭГ ГИШҮҮН.

0  |  0
ж(66.181.160.46) 2018 оны 12 сарын 11

зайл зайл зайл хэлах үг алга

0  |  0
Зочин(59.153.85.141) 2018 оны 12 сарын 11

жүжигчин болох гээд бараагүй,алиа салбадай

0  |  0
ТЭМЦЭГЧ(202.179.26.100) 2018 оны 12 сарын 11

МАНАН-ГИЙН БУУНЫ НОХОЙНУУД МЭДЭЭТЭЙ Л БАЙГААРАЙ.АРД ТҮМЭН НЭГ Л ӨДӨР БОСНО ШҮҮ.ТЭР ҮЕД МАНАН-Г ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИЖ ХАЯХ БОЛНО.ГЭР БҮЛ ҮР ХҮҮХДҮҮДИЙ НЬ ХАМААТАН САДАНГУУДЫ НЬ Ч ХҮРТЭЛ ХҮЙС ТЭМТРЭХ БОЛНО.ЭХ ОРНООСОО УРВАСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ ӨРШӨӨХГҮЙ БУУДАЖ ДҮҮЖЛЭХ ХЭРЭГТЭЙ.ТЭДНЭЭС БОЛЖ АРД ТҮМЭН ЯДУУ ГУЙЛГАЧИН АМЬДАРЧ ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛЖ ХҮҮХДҮҮД ӨЛСГӨЛӨН ӨВЧТӨЙ ҮХЭХ НЬ ҮХЭЖ ШАНАЛЖ БАЙГААГИЙН БУРУУТАН НЬ МАНАН.ХАМГЫН ТҮРҮҮНД МАНАН-Г РҮЙС ТЭМТРЭХ ЦАГ НЬ БОЛСОН.

0  |  0
Arduud(75.86.79.22) 2018 оны 12 сарын 11

60 terbumig khamgaalagch ene gushuuniig tatan buulga. Ene khunii tsaana Mie bolon Elbegdorj baina

0  |  0
Top