”MAMA-2018” Азийн хамгийн том хөгжмийн наадмыг шууд дамжуулахаар болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

 

Ази тивийн хамгийн шилдэг хамтлаг, дуучдын шагналаа гардан авах торгон мөчийг шууд хүлээн авч үзэх боломжтой боллоо. “МАМА” буюу Mnet Asian Music Awards нь 10 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа Азийн хамгийн том хөгжмийн шагнал гардуулах ёслол юм. Энэ жилийн "МАМА" шагнал гардуулах ёслол энэ сарын 10-14 өдрүүдэд болж байгаа ба "Asian box" суваг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулахаар болжээ. Жил бүр зохион байгуулагддаг тус наадам энэ жил 20 номинацид шилдгүүдийг тодруулах гэж байна.

Тус наадмыг арванхоёрдугаар сарын 14-ны баасан гарагт 17:00 цагт Хонг Конг улсаас шууд дамжуулна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top