Даамын холбооны ерөнхийлөгч А.Ундраагийн нэрэмжит тэмцээн боллоо

2018 оны 12 сарын 11

Монголын даамын холбооны ерөнхийлөгч А.Ундраагийн нэрэмжит 2018 оны багийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-9-нд нийслэлийн 73-р дунд сургууль дээр зохиогдлоо. 17 дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд 14 багийн 70 гаруй тамирчид өрсөлдсөн юм.

Швейцарь системээр долоон өрөг тоглож дүнгээ гаргахад ОУИМ Д.Эрдэнэбилэг ахлагчтай “Champions” баг 11 оноогоор түрүүлж, ДДХМ Ц.Сүхбат ахлагчтай “Хасу Мегастарс” клубийн 1-р баг, спортын мастер Б.Батжаргал ахлагчтай “BBG master” багууд тус бүр 10 оноогоор удаалав. “Champions” багийн хувьд энэ тэмцээнд өмнө нь 2010, 2012, 2016 онуудад аваргалж байв. Шагналт IV-V байранд ОУИМ Р.Манлай ахлагчтай “Алтан хүү” клубийн 1-р баг, спортын мастер Д.Чойжилсүрэн ахлагчтай 42-р сургуулийн нэгдүгээр багууд орсон юм.

Хувийн дүнгээр нэгдүгээрр ширээнд ДДХМ Ц.Хашчулуун (Алтан өрөг), хоёрдугаар ширээнд ДДХМ Б.Мөнхжин (Хийморь хөлөг), гуравдугаар ширээнд спортын мастер Л.Гансүх (BBG master), дөрөвдүгээр ширээнд ДДХМ Г.Хэрлэнмөрөн (Champions), тавдугаар ширээнд спортын мастер С.Мөнх-Оргил нар тэргүүлсэн байна.

Тэмцээний үеэр уламжлал ёсоор блиц тэмцээн зохиосон бөгөөд ОУИМ Г.Ганжаргал ахлагчтай “Ирээдүй”, спортын мастер Б.Батжаргал ахлагчтай “BBG master”, ДДХМ Ц.Сүхбат ахлагчтай “Хасу Мегастарс” клубийн I багууд медаль байранд шалгарчээ.

 

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

Үндсэн тэмцээн – http://fmjd.org/results/tournaments

Блиц тэмцээн – http://fmjd.org/results/tournaments


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top