Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн НИТХ-д ирүүлсэн саналыг хүндэтгэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлж, улмаар түүний хүсэлтийг харгалзан Ерөнхий сайд өчигдөр /2018.12.11/ захирамж гарган, С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Ингэснээр нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэж байна.
С.Батболд “Миний бие монгол төрийн төлөө 28 жил тасралтгүй ажилласан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал болон олон хүчин зүйл шалтгааныг харгалзан үзээд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Нийслэлийн хувьд ажил тогтвортой сайн байсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Нийслэл өөрөө олон талт үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын ажлын 50 хувийг үүрч явдаг. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 60 гаруй хувьтай биелэсэн. Дээд түвшинд явагдаж байгаа улс төрийн тэмцэл НИТХ руу орох ёсгүй. Огцруулах бичгийн үндэслэл миний хийсэн ажилтай дүйцэхгүй байсан учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Хамтран зүтгэж байсан та бүхэндээ баярлалаа” гэх үгийг албаа хүлээлгэн өгөхдөө онцолсон юм.
Өчигдөр ажлаа өгсөн түүний үйлдлийн дараагаас нийслэлийг хэн удирдах вэ гэсэн асуулт хаа сайгүй яригдаж байна.
Улаанбаатар хотын дараагийн захирагч хэн бэ?
Олон нийт болон "Хангарьд" ордонд нисч буй мэдээллээс сураг ажиг тавихад, дараагийн хотын даргад нийслэлийн Засаг даргын орлогч асан Б.Мөнхбаатар, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарын нэр дуулдаж байна.
Эдгээрээс хамгийн өндөр “рейтинг”-тэй нь МАН-ын генсек Д.Амарбаясгалан гэнэ. Тэрбээр өнөөгийн эрх баригч намын гал тогоог барьж буй хүний хувьд намын дарга У.Хүрэлсүхийн хийж байгаа улс төрийн бодлого, шийдвэр, тэмцлийнх нь гол түшиг болж байгаа нь мэдээж. Тиймээс ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн 50 хувийг хэрэгжүүлдэг Улаанбаатар хотыг удирдах замаар Ерөнхий сайдын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дэмжиж ажиллаж чадах хүн. Д.Амарбаясгалан нийслэлийн хамгийн том Баянзүрх дүүргийн Хурлын төлөөлөгчөөр ажилласан туршлагатай бөгөөд улс төрийн дэмжлэг ихтэй тул хот төлөвлөлт хотын менжементээр гадаадад эзэмшсэн мэргэжлээ ашиглан илүү зоримог шийдлээр хотыг удирдах байх гэсэн таамаг ч байна. Мөн түүнийг 2012-2016 онд НИТХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллахдаа нийслэлийн төсвийн мөнгийг үргүй зарахын эсрэг, иргэдийн газрыг хууль бусаар авахын эсрэг дуу хоолой болж ажилласан гэж үнэлдэг юм билээ. Гэхдээ Д.Амарбаясгаланг МАН-ын генсекийн хувьд яг энэ цаг үед нийслэлд биш намдаа илүү хэрэгтэй гэх хүмүүс ч бас байгаа.
Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангийн хувьд хотын даргын эзгүй суудлыг түр орлон гүйцэтгэх болсны хувьд боломж өндөр байж болох юм. Харин нийслэлийн Засаг даргын орлогч асан Б.Мөнхбаатарын хувьд Баянзүрх дүүрэгт ажиллаж байсан туршлагатай. Түүнийг нийслэлийн төр захиргааны байгууллагын анхан шатнаас эхлээд бүхий л шатанд ажилласан туршлагаараа ч, боловсролоороо ч Засаг даргад тохирно гэж үзэх дэмжигчид цөөнгүй. Түүнчлэн Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийг Ерөнхий сайдын зүгээс хүчтэй "зүтгүүлж" байгаа гэх яриа сонстож буй. Мөн НИТХ-ын дарга С.Амарсайханыг ч болохгүй гэх газаргүй. С.Амарсайханыг хотын дарга болгосон тохиолдолд Ж.Батбаясгаланг НИТХ-ын дарга болгох тохироо ч хийгдсэн байж болох.
Юутай ч Улаанбаатар хотын захирагчид эдгээр хүмүүсийн нэрс ил далд ямар нэгэн байдлаар сураг сонстож эхэлжээ. Бүгд л нийслэлийн Засаг даргын үүргийг гүйцэтгээд явчих чадалтай хүмүүс. Харин эцсийн шийдийг Ерөнхий сайд гаргаж, Улаанбаатар хотыг удирдах эрхмийг тодруулна.
М.Бүүвэй
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 15 )
Мөнхбаатарыг дэмжиж байна
Б.Мөнхбаатар хамгийн зүгээр хүн ш дээ туршлага мэдлэгээрээ
АМАРБАЯСГАЛАН- ЖДҮ-Д ХОЛБОГДСОН АМАРСАЙХАН- НИТХ-АА Ч ОЛИГТОЙ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. БАТБАЯСГАЛАН- 60 ТЭРБУМЫН ГОЛ ГАР ХӨЛ ГАНТӨМӨР- МЕНЕЖЕРИЙН АЖЛАА Л АРАЙ ГЭЖ ХИЙЖ БАЙНА
ХОТЫН АЖЛЫН ТУРШЛАГА, БОЛОВСРОЛООРОО Б.МӨНХБААТАР НЬ ХАМААГҮЙ ИЛҮҮ.
Хэзээ хотын иргэд хотын даргаа сонгодог болно доо
Мөнх баатар нь чадна. Бусад нь хог шүү. Хот байтугай нэг тосгон ч дулаан өвөлжүүлэх гэдэг асуудал шүү. Тоглоом шиг л санах юмдаа
gantumur chadna
golyh n deer, busad n bugd M.Enkhboldyn tserguud
НИХТдаргө САмарсайхан нь дээр дээ Одоо бгаа орлогч нарыг өөрчлөх хэрэгтэ
munkhbaatar ni turshlagatai daa
AjIl hevIIn yvj baIhad haram”saltaI. ..
Гантомор Батбаясгалан нар баярлах хэрэггуй. Тэд засаг даргын ажлыг хийж чадахгуй. Мэдлэг чадвар дутна.
Гантөмөөрөөс бусад нь болох л юм
МАН-ынхаа Та нар ЖДҮ-ын Дээрэмчин Амарсайханд хариуцлага хүлээлгэхийн оронд харин ч бүүр Тушаал дэвшүүлж Хотын даргын суудалд тавьж Иргэд ээ Басамжлан доромжлох гэж үү МАН-ынхаа Та нар арай дэндэж байна шүү
Мөнхбаатар нь дээр биз дээ