”Мортал Комбат” ирэх онд эргэн ирнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

Дэлхий даяар 90-ээд онд компьютер тоглоом сонирхогчдын дунд алдар нь түгсэн Мортал Комбатын шинэ хувилбар ирэх 2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд худалдаанд гарахаар болжээ. Мортал Комбатын шинэ анги PS 4 болон X Box консоль дээр суурилсан бөгөөд NetherRealm студи хөгжүүлсэн байна. Шинэ хувилбарт бидний сайн мэдэх Лю Канг, Скорпион, Кабал зэрэг дүрүүд бүгд багтсан байна. Гэхдээ тоглоомын гол дүрээр Скорпионыг гол дүрээрээ сонгожээ. Тоглоомыг нэг хүн болон олон хүн зэрэг тоглох боломжтойгоор гаргасан байна.

Хамгийн сүүлд 2015 онд “Мортал Комбат Х”, 2016 онд “Мортал Комбат ХL” анги худалдаанд гарсан ч шүүмжлэгч мэргэжилтнүүдээс төдийлөн сайн үнэлгээ хүртэж чадаагүй юм. Гэсэн ч тулаант төрлийн шилдэг тоглоом шагнал хүртэж, 10 гаруй сая хувь борлогдож чадсан байна.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top